Оросын Эрүүл мэндийн яам наймдугаар сарын наймны өдрөөс эхлэн ОХУ-ын нутаг дэвсгэр дээр 10 төрлийн эмийн ашиглалтыг зогсоох тушаал гаргажээ.
Эдгээрийн дунд Famar A.V.E компанийн үйлдвэлэдэг, манай улсад ч өргөн хэрэглэгддэг, “Хүүхдэд зориулсан Нурофен” лаа багтжээ. Харин энэ эмийн сироп болон эм бэлдмэл гэсэн бусад төрлийнх нь хоригт багтаагүй байна.
Түүнчлэн, Энэтхэг улсад үйлдвэрлэсэн тромборель, Германд үйлдвэрлэсэн долгит, флуифорт (Итали), бисомор (Энэтхэг), вазатор (Энэтхэг), маркаин спинал (Франц), сунвепра (АНУ), фангифлю (Энэтхэг) гэсэн эмүүдийг ашиглахыг зогсоохоор болжээ.
Ийнхүү 10 төрлийн эмийг хориглох болсон шалтгаан нь “тухайн эмийг үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн дүрмийн шаардлагад нийцээгүй, тусгай зөвшөөрлийн шаардлагуудыг зөрчсөн”-тэй холбоотой гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |