АНУ-д Чернобылийн АЦС-ын ослын талаарх тагнуулын илтгэлийг дэлгэлээ 
2019-08-19

Чернобылийн Атомын цахилгаан станцад гарсан ослын тухай тагнуулын илтгэлийг АНУ-д нийтлэсэн талаар АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын архиваас авсан эх сурвалжтайгаар Риа новости мэдээллээ. 


Энэ нууц илтгэлийг 1986 оны тавдугаар сарын хоёрны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жорж Шульцад хаяглаж, түүний орлогч Мортон Абрамовиц бэлтгэсэн байна. Илтгэлд дурдснаар АЦС дээр осол гарсан эхний өдрүүдэд ЗХУ мэдээлж байснаас илүү олон хүн амиа алдсан гэж Америкийн тусгай албад таамаглаж байгаа талаар онцолжээ. 


Баримт болгон реактор тус бүр дээрх ажилтнуудын тоон мэдээллийг дурдсан байна. “Шөнийн ээлжинд 25-35 хүн жижүүрлэдэг. Гурав болон дөрөвдүгээр эрчим хүчний блокууд хоорондоо ойрхон байрладаг тул реакторын орчимд байсан хүний тоо 70 орчим байх магадлалтай” хэмээн илтгэлд өгүүлсэн байна. Мөн нурангийн гэрэл зургаас үүдэн дэлбэрэлтийн голомтод байсан бүхий л хүмүүс шууд амиа алдсан эсвэл амьд гарч чадахааргүй хэмжээний цацрагийн хордлого авсан гэж Америкийн тагнуулынхан таамаглажээ. 


Агааржуулагч болон хамгаалалтын хүрэм өмссөн ажилчид дөрөвдүгээр эрчим хүчний блок дээр хамгаалалтын бүрхэвч барихын тулд нүх өрөмдсөн нь маш аюултай ажил бөгөөд ажилчид тэнд 15 минутаас удаан хугацаанд байж чадахааргүй хэмжээний өндөр цацрагтай байсан хэмээн онцолсон байна. 


Эргэн сануулахад, Чернобылийн атомын цахилгаан станцад 1986 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр осол болсон нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том техникийн сүйрэлд тооцогддог юм. Дөрөвдүгээр эрчим хүчний блок дээр гарсан дэлбэрэлтийн улмаас радио идэвхит цацрагт Белорусс, Украин, Оросын 8,4 сая оршин суугч өртсөн юм. Мөн АЦС-ын эргэн тойронд хязгаарлалтын бүс тогтоож, Припять болон Чернобыль хот, 74 сууринг нүүлгэн шилжүүлж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
www.setsen.mn - чанарын удирдлагын стандарт iso 9001 сургалт явуулна
2019-08-25
Хоосон толгойд.:
86 оны мэдээлэл.Өмнө нь ил болгосон байсаныг л одоо энд оруулж байна.тэр үедээ бол ЗСБНХУ -ын МАШ НУУЦ зэрэглэлтэй осол.
2019-08-25
Zochin:
Surtei hooson tolgoi be?
2019-08-23
Хоосон толгойд.:
86 оны мэдээлэл.Өмнө нь ил болгосон байсаныг л одоо энд оруулж байна.тэр үедээ бол ЗСБНХУ -ын МАШ НУУЦ зэрэглэлтэй осол.
Huduu setguulch yum uu:
Uhsen baasnii tagnuuliin medee hench meddeg yum bn
2019-08-21
Surtei um delgesen um baih gesen chin kkkk
2019-08-19
Zochin:
ФЭСМҮҮК-р доктор, профессор, найрагч гэх эмэгтэйчүүд МАТАР шиг зургуудаа тавьж шалдар булдар юм их бичих юм. Үүнийгээ ард түмнийг соён гэгээрүүлж буй гэнэ. ККК...
2019-08-19