Б.Хурц нарын шүүх хурал зургаа дахь өдрөө үргэлжилж байна
2019-08-19
Гэрэл зургийг MPA.mn

 

С.Зориг агсны хэрэгт гэмгүй иргэдийг буруутган эрүүдэн шүүж ял оногдуулах ажлыг зохион байгуулсан гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2019.08.12-ны өдрийн 10.00 цагт Төв аймгийн анхан шатны шүүхийн танхимд эхэлсэн. Шүүх хуралдаан зургаа дахь өдрөө үргэлжилж байна. 

 

Шүүх хуралдаанд нийт 40 хүн оролцож байгаа. Дөрвөн гэрч оролцсон бөгөөд тэд бүгд мэдүүлгээ өгч дууссан байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлд зааснаар эд мөрийн баримт болох 24 ширхэг CD, бичмэл нотлох баримтыг тус тус шинжлэн судалж, шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагааг өнгөрөгч баасан гарагт дуусгасан. 

 

Хохирогч Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Д.Оюунчимэг “2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 9 цагаас хойш тасралтгүй 5 өдөр илүү цагаар ажилласан, 17 өмгөөлөгч, 2 улсын яллагч 5 өдөр хэлэлцсэн хэргийнхээ талаарх хууль зүйн дүгнэлтийг танилцуулна, энэ нь ажлын цагт багтахгүй учраас 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү" гэх хүсэлтийг гаргасан. Хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч тус шүүх хуралдааныг 2019 оны наймдугаар сарын 19-ний өдрийн 9. 00 цаг хүртэл хугацаагаар түр завсарлуулсан билээ.

 

Шүүх хурал өнөөдөр 09.00 цагт эхэллээ.

 

Б.Хурц нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1-т заасан зүйл ангиар буруутган шүүнэ. Тус зүйл ангид,

 

133.1. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

251.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene hurts mun ch olon hunii amidralaar togloj. oloon ailiin gal golomtiig harluulsan baliar amitan daa
2019-08-19
Zochin:
ФЭСМҮҮК-р доктор, профессор, найрагч гэх эмэгтэйчүүд МАТАР шиг зургуудаа тавьж шалдар булдар юм их бичих юм. Үүнийгээ ард түмнийг соён гэгээрүүлж буй гэнэ. ККК...
2019-08-19