Хот тохижилтын механизмтай мөргөлдсөн ослын улмаас хүний амь эрсэджээ
2019-08-19

 

Амралтын өдрүүдэд /2019.08-17,18/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 477 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 327 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа.

 

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 15 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна.

 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

 

2019.08.18-ны өдрийн 19.20 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сум “Ачмаг нуур” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 25км/ асфальтан замд Mitsubishi Colt маркийн А жолоочтой автомашин онхолдож, зорчигч 18 настай, эмэгтэй Ч нас барсан.

 

2019.08.18-ны 19.40 цагийн орчимд Төв аймгийн Борнуур сумын төв “Петровис” ШТС-ын хойд асфальтан замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклын жолооч М нь амины Dayun Б жолоочтой мотоциклтой мөргөлдөж, зорчигч 33 настай, эмэгтэй У нас барсан.

 

2019.08.18-ны 18.20 цагийн орчимд СХД-ийн 11 дүгээр хороо Баянхошууны Хөтөлийн зам, “Пирамид” хүнсний дэлгүүрийн урд замд Toyota Lexus H-400 автомашины жолооч Б нь “Нийслэлийн хот тохижилтын газар”-ын M-580 Г жолоочтой механизмтай мөргөлдөж, зорчигч 35 настай, эрэгтэй Г нас барсан.

 

 

2019.08.17-ны 03.20 цагийн орчимд БЗД-ийн 28 дугаар хороо Хужир булангийн зам, Гал унтраах 63 ангийн баруун урд замд Toyota Allex автомашины жолооч Н нь Toyota Prius Б жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 52 настай, эрэгтэй А нас барж, зорчигч 35 настай, эмэгтэй Ц, 19 настай, эрэгтэй Ц, 46 настай, эрэгтэй Б, 23 настай, эрэгтэй Б нарын 5 хүн гэмтсэн.

 

2019.08.18-ны 00.57 цагийн үед Төв аймгийн Баян сумын 3-р баг “Цавчир” гэх газар /Сумын төвөөс хойшоо 2км/ асфальтан замд Mitsubishi L200 автомашины жолооч А нь Toyota Alphard М жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 48 настай, эмэгтэй О нас барж, жолооч 35 настай, эрэгтэй А, зорчигч 30 настай, эмэгтэй У, 31 настай, эмэгтэй Д, 12 настай, эрэгтэй Н, 35 настай, эрэгтэй Б нарын 5 хүн гэмтсэн байна.

 

Жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, бусдад аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.

 

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Shuud.mn
Сонин хачин
Кккк:
20 жил болсон ямпарцаг унаж найрка гударсан оркууд хот ходоогуй холхиж оорсдийгоо феррари унасан Шумахерууд болгон цус усэргэн давхилдах нь юутай аймшигтай
2019-08-20
Замаа олигтойхон хийчихвэл дахин дахин засаад ухаад байх хэрэг байхгүйшд. Эсвэл шинээр тавьсан замаа сэтлээд доогуур нь шугам тавиад байхаар ямар хэрэг байдын.
2019-08-20
Zochin:
Zam zasvar gai bolood bhdaa yadgiin zamaa zasahgui tegeed yahiin uursduu bolgoomjtoi yavhad yadgiin unendee mgld jolooch nar aimar yavdag barag l hajuugaas orood irehvii dee gesen aidastai yavsan aimar bas zam zasaj bgaa gazaraa temdeglee ssin hiih heregtei temdeg temdeglee taviagui l buruu bsih terees zam zaslaa gej uurlah heregguie
2019-08-20
Zochin:
Tegeed zam zasahgui yahiin zasahaar zaslaa gene zasahgui zassangui tegeed manai mglchuud aimar yavdag ym.bnlee hoorondoo hereldeed aimar oirhon chiheldeed ar araasaa aytaihan ysvchihgui yu ch boloogui bhad chignaaldaad 1 2 minut ch heleej chadahgui ene mashin zogsood huleegeed ayulgui bhoor ni garahgui yasiin
2019-08-20
Llriin zam zasvar ntr gd gai bolj bgaan shd pzda heleh ch ug alga
2019-08-19
Zochin:
Tegeed zam zasahgui yahiin zasahaar zaslaa gene zasahgui zassangui tegeed manai mglchuud aimar yavdag ym.bnlee hoorondoo hereldeed aimar oirhon chiheldeed ar araasaa aytaihan ysvchihgui yu ch boloogui bhad chignaaldaad 1 2 minut ch heleej chadahgui ene mashin zogsood huleegeed ayulgui bhoor ni garahgui yasiin
zochin:
crown yum shig bna zalyychuuda bitii xyrdtai yawarai . Xairan zalyy Nas
2019-08-19