НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч айлчилж байна
2019-08-19

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабана Монгол Улсад айлчилж байна.

 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар манай улсад айлчлах хугацаандаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Зам тээврийн дэд сайд Л.Халтар, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нартай тус тус уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

 

Мөн хатагтай А.Алисжабана Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хуралд тусгай зочноор оролцож, үг хэлнэ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин