ВИДЕО: Оросын армийн агаарын бүлэг “Сэлэнгэ-2019”-д оролцохоор ирлээ 
8-19

Орос, Монголын хамтарсан “Сэлэнгэ-2019” сургуулилтад Ми-24 болон Ми-8АМТШ нисдэг тэрэг нэгдсэн талаар Baikal Daily  мэдээллээ. 


Орос, Монголын хамтарсан 12 дахь удаагийн “Сэлэнгэ-2019”  цэргийн сургуулилт наймдугаар сарын 15-ны өдөр Мөнх хэт полигонд эхлэсэн юм. Энэ сургуулилтанд Буриад Хиагт хотын мотобуудлагын нэгтгэлийн 1000 орчим цэргийн алба хаагч хаагч оролцож байгаа юм байна. 


“Сэлэнгэ-2019” сургуулилтад хуурай замын нэгтгэлээс гадна нисэх хүчний бие бүрэлдэхүүн оролцож байгаа талаар Оросын Дорнодын цэргийн тойргийн хэвлэлийн алба мэдээллээ. 


Хэвлэлийн албаны мэдээлснээр, Ми-24 болон Ми-8АМШТ нисдэг тэргээр Оросын нсиэх хүчний бүлэг Өвөр Байгалийн армийн нисэх хүчний агаарын баазаас хөөрч, Монголын Зэвсэгт хүчний “Дорнод” буудал дээр газардсан бөгөөд сургуулилт дуусах хүртэл тэндээ байрлах юм байна. 


Монголын тал зэр зэвсэг хадгалах агуулах, агаарын техникийн талбай, хамгаалалт, ерөнхий зориулалтын нислэг үйлдэх газрын тоног төхөөрөмжийг хангах гэнэ. 


Ми-24 нисдэг тэргүүд С-8 удирдлагагүй пуужин ашиглан сургалтын идэвхитэй үед галаар дэмжих бол Ми-8АМТШ нисдэг тэргүүд нь сургуулилтын үеэр “шархадсан” хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, “эмнэлгийн тусламж үзүүлэх аюулгүй бүс рүү хүргэх” юм байна. 


Сургуулилтын идэвхитэй үед оролцохоос өмнө нисэх бүлгийнхэн хамтарсан бэлтгэлийн үеэр байлдааны буудлага хийх гэнэ. 


Сургуулилтын үеэр хил орчмын хүн ам суурьшсан газруудыг хамгаалах үед бүслэлт хийн  хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг устгах ажиллагаа хийх аж. 


Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ-2019” сургуулилт энэ сарын 27-нд дуусах юм. 


Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Хаа холын Америкаас хажуу талд байгаа Ах нар ОХУ л бидэнд туслана.Хятад хэзээч биш маш их зээл тусламж өгч байгаа цаанаа маш их аюул дагуулж байгаа!ОХУ-ын Ах дүүгийн найрамдалт манттугай
2019-08-21
Mi-24 gej mangasnuud baina daa.
2019-08-20
Хадаг суу,морин хуур болоогуй юм бн. Яамайдаа
2019-08-20
Иргэг:
Хадаг сүү морин хуур байсан бол бүүр гоё байх байлаа Ах нараа хүндлээд
irgen:
manaihan neg l syrgui umaa, yun gaaliinhan umuu yavj baigaa um be, zergiinhen barag haragdahgui …talbai zurvas yasanch muu evderhii ovon tovon arai l yaduu umaa
2019-08-19
zochin:
unenii huvitai, zarim hodoo oron nutgiin ongotsnii buudal bur shoroon baidag shuu dee. ongots bish nisdeg tereg buuj bga yum bna daa gehees.
zochin:
Иргэний Нисэхийн Далбаа дээр нь байна шүү
2019-08-19