Бөхийн холбооныхон Э.Оюунболдоор туг тахив уу
2019-08-19
Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүний асуудал одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Өчнөөн жил өнжин хэрэлдэж, бие биедээ бичиг цаас чулуудалцсан уг холбооныхон эцэстээ залуу аваргаар “туг тахичихав уу даа” гэсэн харамсал тээх боллоо.

 

Өнгөрөгч 2017 оны тавдугаар сард МҮБХ-ны ээлжит бус “Их эе” хуралдаж бөхийн холбооны тэргүүнээр “Гацуурт”  компанийн ерөнхий захирал Л.Чинбатыг сонгосон. Дараа нь МҮБХ-ны наймдугаар “Их эе” 2018 оны гуравдугаар сард хуралдаж МҮБХ-ны тэргүүнээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг сонгосон. Ингэснээр үндсэндээ МҮБХ Л.Чинбат, Б.Бат-Эрдэнэ гэх хоёр тэргүүнтэй болоод байгаа юм. 

 

Ингэж л бөхчүүд хоёр “толгой”-той болсон хэрэг.  Дараа нь чи, би дээ тулж, бөхийн өргөөний хаалга өөд чулуу нүүлгэлцэж маргаан нэлээд ширүүссэн. Хүчийг үзэж хэн бяртай нь өргөөгөө авах гэж ийнхүү улайран тэмцэж байснаа гэнэтхэн зогсоож “Эвлэрлээ” хэмээн гар барьцгааж байв. Гэтэл үнэндээ өнгөн дээрээ тэд эвлэрсэн ч өрөөнөөс гараад элдэв “хороо” найруулсаар л суудаг гэх.

 

Өнөө жилийн улсын их баяр наадмаар Б.Бат-Эрдэнэ тэргүүний бөх буюу түүний шавь Э.Оюунболд ес даван түрүүлж улсын аварга цол хүртэв. Гэтэл түүнийг сэргээш хэрэглэсэн гэж хэн ч мэдээгүй, ард түмэн “Допинг илэрсэн хоёр бөхийн нэг нь Оюунболд л биш байгаасай” хэмээн бараг л залбирч суутал Л.Чинбат тэргүүнтэй холбооны зүгээс “Оюунболдоос илэрсэн” гээд яаран зарлачихсан. Албан бус энэ мэдээлэл түгснээс хойш удтал хүлээлгэсний эцэст Улсын аварга Э.Оюунболд өөрийн цахим хуудсаараа мэдэгдэл гаргав.

 

Тэрбээр “Монгол бөхийн хоёр холбооны маргаан эцэстээ хүрч, түрүү бөхөөрөө бусармаг үйл явдал хийж байна. Би 14 наснаасаа хойш аварга багшийнхаа шавь болоод явж байгаа. Аварга багш маань надад “Архи ууж болохгүй, допинг хэрэглэж болохгүй” гэж хоёр зүйлийг маш сайн захиж байсан. Би допинг хэрэглээгүй. Миний шээс солигдсон байна. Энэ бүгдийг хууль хяналтын байгууллага шалгаж өгч тусална уу. Энэ бол зохион байгуулалттай гэмт хэрэг, миний шилийг сольсон байна. Би ДНК шинжилгээг өгмөөр байна. Намайг хилс хэрэгт гүтгэж байна. Нэгэн цагт барилдаж байсан Хадбаатар аваргыг дийлэхгүй болохоороо хилс хэрэгт гүтгэж байсан. Оюунболд гэдэг хүнийг бас гүтгэж байна. Миний өв соёлоо хамгаалахын төлөө тэмцэнэ гэдгээ илэрхийлж байна” хэмээн мэдэгдэв.

 

Улсын аварга Э.Оюунболд удтал тайлбар хийхгүй явсны эцэст нь дээрх мэдэгдлийг хийлээ. Гэсэн ч олон нийтийн эргэлзээ хэвээр үлдэв. Улсын аварга Э.Оюунболд гуравдагч орон руу хандаж, ДНК шинжилгээ өгнө гэсэн. Үүний дараа л бүх зүйл тодорхой болж эргэлзээ арилах бололтой.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Солонгосчууд угаасаа найдваргүй их мөнгөний сургаар юу ч хийж мэдэх зальтай гарууд. Үнэхээр хэрэглээгүй нь үнэн юм бол 3-дагч оронд дахин шилжилгээ өгч болдог бол өгсөн нь дээр биздээ.
2019-09-02
Zochin:
Mongol buhiig buzarlaj bainadaa. Bayanmunh avragiig bitgii muu heleed bai hiidgee hiisrn hiih hiihdee gaihaltai sain hiisen tsuuhun hvnii neg shvv butgii amtai hi gej darvagnaad baigaarai CHACHAGNUUDAA
2019-08-21
Ачны бөх дээдлэх эднийг хэн үздэг юм. Булхай луйвар хийж түрүүлнэ Ийм л юмнууд төрийн толгойд гарч МОнгол улс сйүрэх нь дамжиггүй.
2019-08-20
ЭНэ махан толгойнууд Монголын хөгжилд ямарч хэрэггүй дээр нь бүгд Төрд гарч байна. Монгол улс удахгүй мөхөнө өө
2019-08-20
Ingej tenegtej baigaad yalaa nemuulev.
2019-08-19
Bitgiii xugshin xuniig dormjloood bgaarai !!!
2019-08-19
Их архи уудаг бол шээсэнд нь шингэсэн бгаа. Архи бол допинг
2019-08-19
Kkk DNK ugch doping zasna gej bhgui, hereglesen l bn shdee
2019-08-19
Ene teneg batsaan heniig doromjlood baigaa ym be? Unenee huleej chadahgui bol zailaach.
2019-08-19
ДНХ-ийн шинжилгээгээр тэр шээс хэний вэ? гэдэг нь яг л гарна шүү
2019-08-19
ЗОЧИН:
ЭНЭ БҮХНИЙ АРД БАЯНМӨНХ ГЭЖ ӨГӨР ТОЛГОЙ МУУХАЙ ДӨРВӨД БАЙГАА ГЭЖ БОДОЖ БАЙНА. ҮХЭЖ ДАЛД ОРДОГГҮЙ ШУНАЛТАЙ ТИЙРЭН,1 АВАРГАА ХӨДӨӨЛҮҮЛЭЭД 24 ЦАГ Ч БОЛООГҮЙ БАЙХАД БӨХИЙН ӨРГӨӨ РҮҮ ДАЙРЧ БАЙСНЫГ ХҮН БҮХЭН ХАРСАН. ЯМАР ДУУСАШГҮЙ ШУНАЛ ВЭ? БАЯНМӨНХ ГУАЙ,ӨӨРИЙН ЧИНЬ ҮЕ ӨНГӨРЧ ӨМХИЙ АРАГ ЯС БОЛСОНЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, ЗАЛУУ ХҮМҮҮСТ ЗАЙГАА ТАВИАЧ???
2019-08-19
Bitgiii xugshin xuniig dormjloood bgaarai !!!
хэцүү юм бэ:
Орхоныг хорлосон шиг юм болчихсон юм биш биз
2019-08-19
Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр тэр Чинбат гэгч бас юу билээ.
2019-08-19
Korea gedeg ulsiig jiigeed Guravdagch ulsad ochij shinjilgee ugnu gene shuu
2019-08-19
бөх тэр чигтээ биш болжээ:
Бөхөө дээдэлдэг Монголын ард түмнийг энэ хэдэн бөхчүүд,бөхийн холбоо гээд нөхдүүд хүндлэл дагуулж их доромжлох юм даа. Сүүлдээ бөхчүүдэд хийж чадахгүй ажил үгүй боллоо. Сайд. Гишүүн.юу юу ч гэнэ үү. Энд тэнд будлианыг дандаа энэ хэдэн махан мануухайнууд хийж байна шүү дээ. 8 хүн унагаад л хурандаа, хөдөлмөрийн баатар. Арай дэндүү давраажээ бид.
2019-08-19
buhiin holboo gej nas nambandaa baij chadahgui shunal heruuliin buzar hiij buhchuud buhiin ner hundiig buzarlaj bga heden haltar hugshin uhna-g heleed bga yum uu?Hurelbaatar Chinbat nar barildaj uzeegui baij buhiig ingej buzarlah ymar hereg bnaa?ta nart buh ymar hamaa bnaa?zugeer gedesee unjuulaad sahalaa chireed zailaach.Baynmunkh Baterdene nar bol buhiin buynaar hurteh estoi gaviya shagnal hurungu munguu hangalttai hurtsen baimaar yum odoo boloo yum bish uu?ichij amidarmaar yum.zaluuchuud ireeduidee zaigaa taviad zailj uzetsgee.ydaj ur huuhddee heruuliin buzar bitgii hurge.
2019-08-19