Улаанбаатарын агаарын бохирдлыг 50 хувь бууруулна
2019-08-19

 

Улсын онцгой комиссын хуралдаан Төрийн ордонд боллоо. Хуралдаанаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийв. Хуралдааныг Улсын онцгой байдлын комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин даргаллаа. 

 

Шахмал түлшний нөөц 150-200 мянга тонн байна

 

ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн:

 

-Орон нутгийн дулааны станцууд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж чадахгүй байна. Орон нутгийн удирдлагууд ойлголцож явах хэрэгтэй. Өмнөх аймгийн дарга хийж байсан хүмүүс дулааны бизнес эрхлэгчид биш байх ёстой. 10 аймгийн ДЦС-ын төслийг Солонгосын зээлээр хэрэгжүүүлж байна. Зураг төсөв, тендэрийн бичиг баримтыг боловсруулахад Солонгосын компаниар хийлгэж байна.

 

42 мянган айл өрхөд 4 кВт-ын халаагуур залгах нөхцөл бүрдүүлсэн. Нийслэлийн агаарын бохирдол Засгийн газрын анхаарлыг татаж байгаа. Сайжруулсан түлшний үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Нийтдээ 700 мянган тонн түлшний түүхий эдийн нөөц бэлтгээд байна. Шахмал түлшний нөөц 150-200 мянга тонн байна. Өвөлжилтийн нөөцөд 600 мянган тонн шаардагдана. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг доод тал нь 50 хувиар бууруулна гэсэн зорилт тавиад ажиллаж байна хэмээв.
 

 

Өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай байгаа аж.  Есдүгээр сарын 15-наас дулаан тавигдах юм. . Өнөөдрийн байдлаар Дулааны станцын өвөлжтийн бэлтгэл 54 хувьтай байгаа гэнэ.

 

ЗТХЯ-ны өвлийн бэлтгэл ажил 34 хувьтай байгаа

 

ЗТХ-ын дэд сайд Л.Халтар:

 

-Зам, тээврийн салбарт 133 орчим төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаагаас өнөөдөр гүйцэтгэл 60.5 хувьтай явагдаж байна. Үүнээс Улаанбаатар Дархан чиглэлд тавьсж байгаа 204 км зам 24,02 хувьтай, Улаанбаатар Налайх чиглэлийн замын ажил 37 хувьтай байгаа. Арваннэгдүгээр сарын 15 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгаа ч цаг агаар сөргөөр нөлөөлж байна хэмээв.

 

Агаарын болон автотээврийн салбарт цаг агаараас гарсан хүндрэл гарсан. Харин тухайн байгууллагаас шалтгаалсан хүндрэл гараагүй аж. Орон нутгийн тээвэрт “Өвөлд бэлэн үү” гэдэг аян есдүгээр сарын 15-наас явуулах аж. ЗТХЯ-ны хэмжээнд өвлийн бэлтгэл ажил 34 хувьтай байгаа юм байна.

 

Сайжруулсан түлшийг нийлүүлэхэд иргэн, байгууллага бүрийн оролцоо чухал байна

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан:

 

-Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 16 чиглэлээр үүрэг даалгавар өгч, аравдугаар сарын нэгний дотор танилцуулахыг үүрэг болгон ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг дүүргийн Засаг дарга нарт өгсөн.

 

Дулаан хангамжийн хүрээнд УБДЦС 40 гаруй засвар үйлчилгээний ажил хийж байгаа. Гүйцэтгэл 86 хувьтай байна. Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн чиглэлээр ажил 68 увьтай байна. ОСНААУГ-аас хийгдэж байгаа ажил 51 хувьтай байгаа.

 

Сайжруулсан түлшийг тээвэрлэх бэлтгэл ажлыг ханган, сайтар зохион байгуулахаар ажиллаж байна. Сайжруулсан түлшийг нийлүүлэхэд иргэн, байгууллага бүрийн оролцоо чухал байна. Бороо усны улмаас тооцлогдоогүй ажлууд гарч ирж байна.

 

Есдүгээр сараас цас орж, өмнөх жилийнхээс эрт хүйтэрнэ

 

УЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин:

 

-Энэ жил бороо эрт орсон.  Энэ сарын эцсээр нутгийн хойд хэсгээр сэрүүсч, цочир хүйтрэх төлөвтэй. Есдүгээр сарын сүүлээр хүйтэрч, цас орох төлөвтэй байна.

 

Хойд туйлын хүйтэн цаг агаар манай орныг дайран өнгөрдөг учир есдүгээр сарын сүүлийн хагаст энэ үе тохиож цасан шуурга шуурч, газар тариаланд сөргөөр нөлөөлж магадгүй байна. Энэ хавар арай эрт дулаарч олон жилийн дунджаас эрт бороо орж өнөөдрийг хүртэл үргэлжилсэн хэвээр, ихэнх гол мөрд үерийн түвшинг даваад байна.

 

Өвөлдөө уулархаг бүс нутгаар цас ахиухан орж, олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Энэ жил их бороо орсон учир хөрс чийгээр ханасан учир цасан бүрхүүл ихээр тогтох төлөвтэй байна хэмээн мэдээлэв. 

 

Холбогдох албаны удирдлагууд мэдээлэл хийсний дараагаар аймгуудын Засаг нар  асуулт тавьж, саналаа хэлж, шийдвэрлүүлэх асуудлаа онцолсон юм. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Чааваас даа, улсын асуудалыг шийдэх юу ч алга, хэдэн баас хоорондоо пан гөрж суугаа аятай
2019-08-22