Зургаан хоног хуралдсаны эцэст хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа
2019-08-20
Гэрэл зургийг MPA.mn

 

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт буруутган Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн ял оноосон билээ. Гэвч тэднийг хилс хэрэгт гүтгэн ял хүлээлгэж, эрүү шүүлт тулгасан гэх хэрэгт Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат зэрэг есөн хүнийг буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж шүүхэд шилжүүлсэн. 

 

Шүүх хуралдаан долоодугаар сарын 23-ны өдрийн 09.00 цагт Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн танхимд эхэлсэн. Тухайн өдрөө С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан яллагдсан Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулахаар болж хурал 14.00 цаг хүртэл хойшилсон. Ц.Амгаланбаатарыг хорих ангиас авчирснаар шүүх хуралдаан үргэлжилсэн ч өмгөөлөгчийн хүсэлтээр наймдугаар сарын 12-ны өдрийг хүртэл хойшилсон юм. 

 

Наймдугаар сарын 12-ны өдөр товлосон цагтаа Төв аймгийн анхан шатны шүүхийн танхимд шүүх хурал эхэлж гурван өдрийн турш үргэлжилж  баасан гарагийн орой ажлын цаг дууссан тул даваа гараг /2019.08.19/ 09.00 цаг хүртэл түр завсарласан. Ийнхүү нэг удаа хойшилж, нийтдээ зургаан өдөр шүүх хурал үргэлжилсний эцэст шүүгч нарын бүрэлдэхүүн нотлох баримт хангалтгүй гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр /2019.08.19/ гаргажээ.

 

Шүүх хуралдааны үеэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлд зааснаар эд мөрийн баримт болох 24 ширхэг CD, бичмэл нотлох баримтыг тус тус шинжлэн судалсан байна. Гэсэн ч шүүх бүрэлдэхүүн нотлох баримт хангалтгүй гэж үзжээ.

 

Шүүх хуралдаанд нийт 40 хүн оролцсон бөгөөд шүүгдэгчид 17 өмгөөлөгчтэй хуралд оролцсон. Мөн дөрвөн гэрч шүүх хуралдаанд оролцож мэдүүлэг өгсөн. 

 

Нийслэлийн Прокурорын газраас Б.Хурц нарын есөн хүнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

 

Б.Хурц нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1-т заасан зүйл ангиар буруутган шүүсэн. Тус зүйл ангид,

 

133.1. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

251.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ яргачингаа суллаад явуулсан нь дээр.Хүчрэхгүй юм байна доо
2019-08-20
irgen:
Nugu akul 8 bhad ch uych shiidegdehgui uym bna da.
2019-08-20
irgen:
Nugu akul 8 bhad ch uych shiidegdehgui uym bna da.
2019-08-20
irgen:
Nugu akul 8 bhad ch uych shiidegdehgui uym bna da.
2019-08-20
irgen:
Nugu akul 8 bhad ch uych shiidegdehgui uym bna da.
2019-08-20
Иргэн:
Нотлох баримт олдохгүй л болов уу даа
2019-08-20
zochin:
Хэргийг явцад илрүүлэх гэж хүч хэрэглэсэн бол хуулиар хариуцлага хүлээх естой гэхдээ эдгээр хүмүүс үнэхээр хэрэг хийсэн гэдэг нь нотлогдсон бол ялгаж салгах ойлгох естой л байх
2019-08-20
zochin:
Хэргийг явцад илрүүлэх гэж хүч хэрэглэсэн бол хуулиар хариуцлага хүлээх естой гэхдээ эдгээр хүмүүс үнэхээр хэрэг хийсэн гэдэг нь нотлогдсон бол ялгаж салгах ойлгох естой л байх
2019-08-20
zochin:
Хэргийг явцад илрүүлэх гэж хүч хэрэглэсэн бол хуулиар хариуцлага хүлээх естой гэхдээ эдгээр хүмүүс үнэхээр хэрэг хийсэн гэдэг нь нотлогдсон бол ялгаж салгах ойлгох естой л байх
2019-08-20
irgen:
naad hergee shiidej chadahgui bol zygeer naad buruugui hymyysee shuud sullaad ,,,zaash ni baizaaltaa yavuulj jinhen heregtengyydee olj shorond nii ta nar !!!!!!!!!!!!!!! arai dendej baina shyydee, …. jiriin irgediig tamlahaa zogsoo , sulla yaraltai !!!
2019-08-20
Шоронгийн асуудал бол Нямдоржийн хариуцсан ажил! Тиймээс Нямдорж сайдыг нэмж яллагдагчаар татаачээ, Еренхий прокуророо!!!
2019-08-20
Зочин:
Дээр үеэсээ л шоронд дарамталж хэрэг илрүүлдэг байсан байх. Заримдаа ч хийгээгүй хэргийг хүчээр хүлээлгэсэн гэлцдэг. Хурц үүрэг өгч дарамталсан гэх мэтериал олдохгүй биз ээ. Тэгээд яаж яллах юм? Мэдээж тэгж л таараа гээд яллах уу?
2019-08-20
иргэн:
ЖОНХУУ Монголын авилгач МАНАН-ы шүүгч нартай тохироо хийгээд үндсэндээ дууссан. 17 чингэлэг спиртийн хэргээс мултрахад тусалсан Дарханы цагдаа Махбалыг хүн амины хэргээс мултлахад шүүхийнхэн тусална. Хариуд нь Эрдэнэтийн 49 хувь болон Хурцын хэрэг дээр ЖОНХУУ нүдээ анина.
2019-08-20