Дөрвөн вагон хөгцөрсөн цагаан будааг Вьеатнам руу буцаажээ
8-20

Хил, гаалийн алба хаагчид хадгалалтын горим алдагдсанаас хөгцөрч, муудсан цагаан будааг импортлогч оронд нь буцаах арга хэмжээг авсан байна. 

 

 

Хамгийн сүүлд энэ сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор Вьетнам улсаас Монгол Улсын нэр бүхий компанийн импортолсон 290 тонн буюу 4 вагон цагаан будаа нь тээвэрлэлтийн горим зөрчигдсөний улмаас чанар, аюулгүй байдал алдагдаж хөгцөрсөн байсныг мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлэн экспортлогч оронд нь буцаасан байна. 

 

Өнгөрөгч  зургаа, долоодугаар сар мөн энэ төрлийн зөрчлийг илрүүлж, будааг экспортлогч улсад буцааж байсан. Тухайлбал Замын-Үүд боомтоор өнгөрөгч зургадугаар сарын 04-ний өдөр БНХАУ-аас импортолсон 60 тонн цагаан будаа нь тээвэрлэлтийн горим алдагдсаны улмаас хөгцөрсөн байсныг Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид илрүүлэн, экспортлогч оронд нь буцаасан.

 

Мөн 2019 оны наймдугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор БНХАУ-аас нэр бүхий компанийн импортолсон 60 тонн цагаан будаа нь тээвэрлэлтийн горим зөрчигдсөний улмаас хөгцөрсөн байсныг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлэн таслан зогсоож, экспортлогч оронд нь буцаагаад байсан. 

 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
sain bna, iim baih heregtei, hunii eruul mend, ayulgui baidal yu yunaas chuhal
2019-08-20
монголчуудыг юу ч идсэн шингээдэг гэсэн нэг үзэл байнаа
2019-08-20