Герман: Хас тэмдэгтэй адил тоглоомыг хаажээ 
2019-08-20

Герман Леффинген хотод “Бүргэдийн нислэг” нэртэй 23 метр өндөр тоглоом эргэлдэх үед хас тэмдэгтэй адил харагддаг гэж соёл амралтын хүрээлэнгийн оршин суугчид гомдол гаргасны улмаас тоглоомыг ашиглалтаас гаргасан байна.


Тоглоом хэрхэн ажиллаж байгаа талаарх дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсны дараа соёл амралтын хүрээлэнгийн захиргаа иргэдээс олон тооны гомдол хүлээн авсан бөгөөд улмаар тоглоомын бүтцийг өөрчлөх хүртэл түр хаахаар шийдвэрлэжээ. 


Энэ тоглоомыг долоодугаар сарын сүүлээс эхлэн ажиллуулж эхлүүлсэн бөгөөд тухайн үед Гитлерийн рейхийн билэг тэмдгүүдийн нэгтэй төстэй харагдаж байгаа талаар ямар нэг гомдол ирээгүй гэнэ. 


SWR телевизийн мэдээлснээр, тоглоом хас тэмдэгтэй адил харагдаж байгааг тайлбарласан анхны дүрс бичлэг энэ сард олон нийтийн сүлжээнд тавигдсан байна. Улмаар соёл амралтын хүрээлэнгийн захиргаа энэ асуудалд анхаарлаа хандуулсан бөгөөд цахим ертөнцөд бичлэг тавигдах хүртэл огт анзаараагүй, тоглоом хас тэмдэгтэй адил байх нь байж болшгүй хэрэг хэмээн соёл амралтын хүрээлэнгийн эрхлэгч Патрик Хасслери өгүүлжээ. 


Түүнчлэн “тоглоомын дизайнаас болж сэтгэл нь зовнисон, гутаан доромжлогдсон мэт сэтгэгдэлтэй үлдсэн хэн бүхнээс ” соёл амралтын хүрээлэнгийн захиргаа уучлалт гуйсан  байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Manai Mongol ruu yavuulchihaa
2019-08-20