Өндөр санал авсан “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төсөл
2019-08-20

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг энэ сарын 06-наас 16-ны хооронд зарласан.

 

Уралдаанд нийт есөн бүтээл ирээд байгаа юм. Уралдаан зохион байгуулах удирдамжид заасны дагуу ирүүлсэн бүтээлүүдийг энэ сарын 16,17,18,19-ны өдрүүдэд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб сайтад байршуулж олон нийтийн саналыг цахимаар хүлээн авсан байна.

 

Энэ талаар өнөөдөр нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас мэдээлэл хийлээ. “Шинээр үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийн уралдаанд нийт 24295 иргэн саналаа өгсөн байна. Уралдааныг дүгнэх үүрэг бүхий комиссын гишүүд уралдаанд ирүүлсэн бүтээлийг төслийн үзэл санаа, шинэлэг байдал, үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг тусгасан байдал, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийн шийдэл тусгасан байдал болон ажлын гүйцэтгэл, иж бүрдлийн шаардлагыг хангаж байгаа эсэх, олон нийтийн санал зэргээр нь оноо өгч дүгнэнэ” гэж нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга хэллээ.

 

1-р багийн бүтээлд 256 иргэн

 

 

2-р багийн бүтээлд 5959 иргэн

 

 

3-р багийн бүтээлд 2210 иргэн

 

 

4-р багийн бүтээлд 5485 иргэн

 

 

5-р багийн бүтээлд 260 иргэн

 

 

 

6-р багийн бүтээлд 7791 иргэн

 

 

7-р багийн бүтээлд 163 иргэн

 

 

8-р багийн бүтээлд 367 иргэн

 

 

9-р багийн бүтээлд 1804 иргэн тус тус саналаа өгчээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Газраа яг таг шийдээгүй байж хий хоосон хөөрцөглөөд газөртаа тааруулж зураг тэзү гаргана
2019-08-22
Mongol baharhah gadaadiinhan orj yzehed selyyhen chengeldeh hyreelen baigaasai!!!:
hamgiin sain olon jiliin nastai gazar zyin hyibd cheleetei tom talbaid olon hyn ochij yzej boloh gazar baibal sain,Mongolchyyd ireedyid eneederiinh sigee baihgyi ni oilgomjtoi!!!
2019-08-21
SARA:
2
2019-08-21
Ter olon sanal avsan 6 bol ih uchir dutagdaltai bainaa. Zogsool geh yum barag alga.
2019-08-21
зочин:
сайн байцгаана уу? 4 ДЭХ ТӨСӨЛ ХАМГИЙН САЙХАН НЬ САНАГДСАН ШҮҮ.
2019-08-20
ХАМГИЙН ШИЛДЭГ НЬ 4 БАЙЛАА. ГЭХДЭЭ МАНАЙХАН БАРИХАД ХӨРӨНГӨ ЧАДАЛ АРАЙ ХҮРЭХГҮЙ БОЛОВ УУ.
2019-08-20
ONDOR sanal gej yu baidag yum be eeeeeee. Olon sanal geh yostoi. Ondor uul, ondor nuruu, ondor baishin bol baij bno. Ondor sanal baihgui shuu.
2019-08-20