Владимир Путин ирэх сарын гурванд Монголд айлчилна 
2019-08-20

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын гурванд Монголд айлчилахаар төлөвлөж байгаа талаар eanews.ru мэдээллээ. 


Эх сурвалжийн дамжуулснаар, Оросын төрийн тэргүүний айлчлалын талаар талууд хэдийнэ тохиролцсон, харин айлчлалын хөтөлбөр хараахан гараагүй байгаа гэнэ. 


Мөн энэ өдрүүдэд Монголын нийслэл Улаанбаатар хотноо Зөвлөлт болон Оросын их дээд сургууль төгсөгчдийн форум зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн талаар eanews.ru мэдээллээ. Энэ арга хэмжээг Уралын холбооны их сургуулийн төгсөгчдийн Орос, Монголын холбоод хамтран Халхын голын байлдааны 80 жилийн ойд зориулан зохион байгуулна гэж эх сурвалж дамжуулсан байна. 


Наян жилийн тэртээ хамтран ялалт байгуулсан үйл явдалд зориулсан энэхүү арга хэмжээнд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин оролцож магадгүй талаар мөн эх сурвалж мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зурагаа хамт даруулчих санаатай олон хүн хүлээж байгаа байхаа
2019-08-22
Come on baby, love Putin.
2019-08-21
Аха:
Ирэх хэрэггүй. Түрэмгийлэгч!!!
2019-08-21
Иргэн:
Манай Ерөнхийлөгч Америкт очсоноос болоод Путин ирэхээ өольмон гэж үнэн үү
2019-08-20
Kkkkk:
Turemgiilegch zail
2019-08-20
Putler, go home!!!
2019-08-20