Атамбаев 10 дугаар сарын 26 хүртэл хоригдоно 
2019-08-20

Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаевыг 10 дугаар сарын 26 хүртэл үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэрийг Киргизийн дүүргийн шүүх наймдугаар сарын 20-ны өдөр гаргасан талаар Россия -24 мэдээллээ. 


Алмазбек Атамбаев Кой-Таш суурингаас  наймдугаар сарын баривчлагдснаасаа хойш мөрдөн байцаах газрын урьдчилсан саатуулах төвд хоригдож байгаа юм. 


Эргэн сануулахад, Киргизийн ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг баривчлах тусгай ажиллагааны үеэр Атамбаевыг дэмжигчид эсэргүүцэл үзүүлсний улмаас ажиллагаа бүтэн хоёр өдөр дамнан үргэлжилсэн. 


Атамбаевыг дэмжигчид хууль сахиулах байгууллагынхантай мөргөлдөж, улмаар энэ үеэр Атамбаевын гэрээс гал нээсний улмаас нэг тусгай албан хаагч амиа алдсан юм.  Түүнчлэн 100 гаруй хүн эмнэлгийн тусламж авч байв. 


Улмаар наймдугаар сарын наймны өдөр Атамбаев хууль сахиулагчдад бууж өгсөн бөгөөд түүнийг олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал зохион байгуулсан, хүний амь насанд халдсан, авлига авсан, хууль бусаар баяжсан, гэмт хэргийн орлогыг хуульчилсан зэрэг гэмт хэргүүдэд сэжигтнээр татсан юм. 

 

Киргизийн хямрал: Атамбаевыг юунд буруутгаж байгаа вэ? 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин