Сальвадор: Үр зулбасны улмаас 40 жилийн хорих ялаар шийтгүүлэх гэж байсан бүсгүйг цагаатгажээ
2019-08-21

 

Сальвадорын шүүх давтан шүүх хуралдаан явуулсны эцэст  үр зулбасны улмаас хүн амины хэргээр 40 жилийн хорих ялаар шийтгүүлэх гэж байсан 21 настай Эвелин Эрнандес бүсгүйг цагаатгажээ. Энэ нь Сальвадор дахь эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцлийн том ялалт хэмээн хүний эрхийг хамгаалагчид мэдэгдснийг ВВС дамжуулсан байна. 


Шүүх хурал дууссаны дараа бүсгүй “Бурханы авралаар шударга ёс тогтлоо. Одоо би сургуульдаа үргэлжлүүлэн сурч, тавьсан зорлгодоо хүрэхийг чармайна. Би маш их жаргалтай байна” хэмээн хэвлэлийнхэнд ярьжээ. 


Эвелин Эрнандес шүүх дээр гэм буруугүй хэмээн нотлож мэдүүлэг өгчээ. Түүний өгүүлснээр, 18 настайд нь нутгийн гэмт бүлэлэлийн нэгэн гишүүн хүчирхийлсний дараа бүсгүй жирэмслэсэн гэдгээ мэдээгүй улмаар үр зулбажээ. Харин Сальвадорын Прокорурын газрынхан түүнийг хүний амь хөнөөсөн хэргээр 40 жилийн ял ноогдуулах хүсэлт тавьж, улмаар Сальвадор болон хилийн чанадад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид бүсгүйг цагаатгахыг шаардаж байв. 


Сальвадорт үр хөндөлтийн эсрэг хамгийн хатуу хууль үйлчилдэг. Энэ улсад ямар ч нөхцөлд үр хөндүүлэхийг хатуу хориглох бөгөөд үр хөндүүлсэн гэж тогтоогдсон эмэтэйчүүдийг хоёроос найман жилийн хугацаагаар шоронд хорьдог аж. 


Зарим тохиолдолд, Эрнандест тулгаж байсантай адил хүндрүүлсэн нөхцөл байдлаар хэргийг авч үзэн, хүний ам хөнөөсөн гэж 30 жилийн хорих ял ноогдуулдаг гэнэ. 


Эрнандесийн хэрэг нь шүүх ажиллагаа бүрэн утгаараа явагдсан анхны хэрэг бөгөөд өмнө нь үр хөндүүлсэн гэж буруутгагдсан эмэгтэйчүүдийг удаан хорьсны дара тэд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” нөхцөлд ялыг хөнгөрүүлдэг байжээ. 


Харин Эрнандесийн хэрэг ийнхүү шийдэгдсэн нь хэт хатуу хуулийн улмаас шоронд орсон бүсгүйчүүд ял шийтгэлээ цуцлуулахыг шаардан тэмцэх хөрс болно гэж хүний эрхийг хамгаалагчид найдаж байгаа гэнэ. 


Мөн Эмнести интернэйшнл байгууллага энэ үйл явдлыг Сальвадор дахь эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэлд “томоохон ялалт” гарлаа гэж мэдэгдсний дээр үр хөндөлтийг гэмт хэрэг гэж үзэн хэт хатуурхаж байгаагаа зогсоохыг эрх баригчдад хандан уриалжээ. 


Хэрэг хэрхэн өрнөв? 


2016 оны дөрөвдүгээр сард Эвелина Эрнандес хөдөө гэртээ байхдаа гэдсээр нь хүчтэй өвдөж, улмаар цус алда эхлэсэн бөгөөд бие засах газарт ороод ухаан алджээ. 


Ээж нь түүнийг эмнэлэгт хүргэхэд эмч нар охин нь төрсөн гэж дүгнэсэн байна. Нярайн цогцсыг бие засах газраас олсон бөгөөд улмаар Эрнандес баривчлагджээ. 


Ийнхүү баривчлагдснаасаа хойш Эрнандес өөрийгөө гэм буруугүй хэмээн удаа дараа мэдэгдэж, 18 настайдаа хүчиндүүлсэн ч жирэмсэн болсноо мэдээгүй гэж мэдүүлж байсан гэнэ. 


Мөн жирэмсний шинж тэмдгийг гэдэс өвдөж байгаатаөй андуурсны дээр үе үе цус гарч байсан тул сарын тэмдэг ирж байна гэж боддог байснаа өгүүлжээ. 


“Би жирэмсэн гэдгээ мэдсэн бол хүүхдээ төрөхийг баяртайгаар хүлээх байсан” хэмээн бүсгүй ярьсан байна. 
Анхандаа түүнийг үр хөндүүлсэн гэж буруутгаж байснаа сүүлд нь хүндрүүлэх нөхцөлтэйгээр аллага хэмээн буруутгасан бөгөөд бүсгүй жирэмсэн гэдгээ зориуд нуусан гэж прокурорууд батлаж байжээ.

 
Ингээд 2017 онд шүүх Эрнандесыг жирэмсэн гэдгээ мэдсэн гэж дүгнэн буруутай гэж үзэн 30 жилийн хорх ял оноосон байна. Энэ шийдвэрийг бүсгүйн өмгөөлөгч давж заалдан, хүүхэд үр хөндүүлсний улмаас нас бараагүй гэж шинжилгээгээр гарсныг батлаж байв. 


2019 оны хоёрдугаар сард Сальвадорын дээд шүүх ялын тогоолыг хүчингүй болгож, хэргийг дахин мөрдөн шалгалтанд буцаан, бүсгүйг шоронгоос суллажээ. 


Гэвч байдал дээрдсэнгүй. Энэ оны долоодугаар сард эхлэсэн шүүх ажиллагаагаар түүнд өмнөхөөсөө ч хатуу, 40 жилийн ял тулгасан байна. Гэвч энэ асуудалд олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагууд оролцон, дахин шүүх хурал явуулснаар ийнхүү бүсгүй суллагджээ. 


Сальвадорт 17 эмэгтэй үр хөндүүлсэн хэргээр хоригдож байна  


Хүний эрхийг хамгаалагчдын мэдээлснээр Сальвадорын шоронд 17 эмэгтэй үр хөндүүлсэн хэргээр ял эдлэж байгаа гэнэ. Эрнандесын хэргийг дахин шалгасан нь энэ оны зургаадугаар сард албан тушаалдаа очсон шинэ Ерөнхийлөгч Найиби Букелегийн үед тохиосон анхны тохиолдол юм байна. 


Улмаар шинэ Ерөнхийлөгч үр хөндөлтийн тал дээр арай зөөлөн байр суурьтай ажиллана гэж хүний эрхийг хамгаалагчид найдаж байгаагаа илэрхийлжээ. 


Букеле үр хөндөлтийн эсрэг байдаг ч үр зулбасны дараа үр хөндүүлсэн хэргээр ял тулгуулж байгаа эмэгтэйчүүдэд харамсч байгаагаа илэрхийлж байв. 


“Эмэгтэй хүн үр зулбавал түүнийг үр хөндүүлсэн гэж сэжиглэж эхлэдэг. Энд л нийгмийн тэгш бус байдлын асуудал үүсч байгаа юм” хэмээн тэрбээр сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр мэдэгдэж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Манай эмэгтэйчүүд гэж бөөн үр хөндөлт хийлгэсэн доогуураа яр шарх идээ бээр болсон мөртлөө дээгүүрээ хөмсөг шивээс контур будаг шунх хумс мумс болсон хүүхнүүд байхымдаа
2019-08-22