Д.Сумъяабазар: Тавантолгойг хуваасан асуудал огт байхгүй
2019-08-21

 

УУХҮ-ийн сайд  Д.Сумъяабазар уул уурхайн бүс нутагт ажиллаж, бүтээн байгуулалтын ажилтай танилцаад ирсэн.  Энэ үеэр түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

 

-Засгийн газраас уул уурхайтай холбоотой албан даалгавар гаргасан байдаг. Биелэлт ямар байна вэ?

 

-“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх тухай албан даалгаврыг  өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд гаргасан.   Удахгүй хугацаа  нь дуусч, дүгнэх учиртай.    Газар дээр нь очиж, биелэлттэй танилцахад 50 хувьтай байна.  Уг нь Засгийн газраас маш тодорхой даалгаврууд өгсөн.  Ялангуяа нүүрс тээврийн жолооч нарын эрүүл мэндтэй холбоотой  асуудал, уурхайн аюулгүй байдал, дүрэм журмыг тодорхой  болгох  утга агуулгатай албан даалгавар гэж ойлгож болно.  50 хувь байгаа нь хангалтгүй л  санагдлаа.  "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд үйл ажиллагаагаараа улсдаа тэргүүлж байгаа том уурхай. 2018 онд 18 сая тонн нүүрс олборлож 15 сая тонныг борлуулсан бол энэ онд хагас жилийн байдлаар  17 сая тонн нүүрс олборлож, 1.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж байна.  Одоо бид энэхүү  уурхай дээр түшиглэн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх учиртай.

 

-“Эрдэнэс Тавантолгой”-н хажууд “Тавантолгой Майнинг” компани байгуулах асуудал яригдаж байна.  Энэ нь ямар учиртай юм бэ?

 

-Энэ асуудал Засгийн газрын хэмжээнд шийдэгдэж байна.  “Тавантолгой Майнинг”  компани байгуулаад олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж дэлхийн зах зээлд өөрсдийн гэсэн байр суурьтай болох юм.   Ойрын хугацаанд олон улсын хөрөнгө оруулалтын томоохон банкуудтай хэлэлцээ хийнэ.   Мөн иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувьцааг хэрхэн үр өгөөжтэй болгох  тухай асуудлыг судалж байна.  Ирэх арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт багтаж, энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

 

-Охин компани байгуулж хөрөнгийн биржид гаргаснаар ямар давуу талтай вэ?

 

-Нэгдүгээрт засаглалын хувьд олон улсын стандартад нийцсэн, нээлттэй ил тод, шилэн болно гэсэн үг. Түүнчлэн хөрөнгө босгох, үнэ цэнээ өсгөх давуу талтай.  Өмнө нь бид зээл хэлбэрээр гаднаас санхүүжилт авч үзсэн.  Бонд босгож байна.  Эдгээрийн хүү, төлбөрийн асуудалд орж, улсаараа л өртэй явж байна.   Мөн стратегийн компанитай хамтарч үзлээ.  Ямар байдгийг та бүхэн харж байна.  Харин олон улсын хөрөнгийн бирж дээр өөрсдөө хувьцаа гаргаад компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэх нь бидний хувьд давуу талтай.   Нүүрс баяжуулах үйлдвэр, төмөрзам, автозам барих, кокосын үйлдвэр, эрчим  хүчний станцтай болох, мөн усны асуудал гээд  бүх асуудлыг шийдэх үндэс суурь нь энэ компани болох юм.

 

-Компанийн удирдлагын асуудлыг шийдсэн үү?

 

-Энэхүү охин компани  нь чөлөөт хэлбэрээр үйл ажиллагаа явуулна.  Бид удирдлагаар нь  “Эрдэнэт” үйлдвэрийн дарга, УИХ-ын гишүүн асан  Х.Наранхүүг танилцуулсан.   Салбартаа туршлагатай хүн учраас сайн ажиллана  гэж бодож байна.  Энэ компани манай уул уурхай салбарт олон шинэ хаалгыг нээж өгнө. Түүнээс биш энэ компанийг хуваасан асуудал огт биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

-Манай  улс нүүрс экспортлох ганцхан гарцтай байгаа нь хангалтгүй байгаа талаар албаныхан хэлж байна.  Энэ асуудалд  ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?

 

– Ганц Гашуунсухайтын боомтоор жилдээ 12 сая орчим тонн нүүрс гарч байна.  Цаашдаа 30-40 сая тонн хүргэх төлөвлөгөөтэй байна.  Зүүнбаянгийн төмөрзам нэг гарц болох юм.  Түүнчлэн  Гашуунсухайтын төмөр зам байна.   Төрийн хэмжээнд бүх тогтоол шийдвэрүүд нь гарчихсан.  Одоо бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.   Жилд 60-70 сая тонн нүүрсийг олон гарцаар гаргаад эхэлбэл улс маань эдийн засаг  дээшээ явах учиртай.   Мөн энэ төмөр замуудаар зөвхөн Тавантолгойн нүүрсийг зөөнө гэж бодож болохгүй. Учир нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын 37 орд газар байдаг. Үүнд нь, Тавантолгойн нүүрсний орд, Хармагтайн зэс алтны орд, Манлайн нүүрсний орд, Хараат уул, Төхөм, Дадын хар уул, Дулаан уул, зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөний томоохон ордууд байршиж байгаа.  Тэдний хувьд энэхүү төмөр зам нь том боломж болох юм.

Эх сурвалж: Polit.mn

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Худалддагдсан Сумьяабазар чи худлаа донгосхоо бол!!! Одоо 20 оныхоо сонгуулийн мөнгөө олсон биз!! Харин иргэдийг битгий хуурч худлаа яриад бай!!!
2019-08-21
эргүү жингэр бөхөө барилдаал яв хулгайч минь ах дүүгээрээ хулгайчууд
2019-08-21
сийрэг толгой шуу
2019-08-21
Zub
2019-08-21
Ganaa:
Mash zuv yrijee
2019-08-21
Ganaa:
Mash zuv yrijee
2019-08-21
Ganaa:
Mash zuv yrijee
2019-08-21