Хонгконгийн томоохон агаарын тээврийн компани болох Cathay Pacific-ийн тэргүүн Руперт Хогг албан тушаалаасаа огцрохоор болжээ.
Ийнхүү огцрох болсон нь ажилтнууд нь Хонгконгийн эсэргүүцлийн жагсаалд оролцсонтой холбоотой гэнэ.
Тодруулбал, Засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон бүхий л ажилтнуудыг ажлаас нь халахыг Хятадын талаас шаардсан бөгөөд Хонгконгийн нисэх буудлыг жагсагчид хаах үеэр энэ компани олон зуун нислэг цуцлагдсны улмаас хувьцааны ханш унасан нь дарамт учрах шалтгаан болсон гэнэ.
Руперт Хогг ажилтнууддаа хандсан мэдэгдэлдээ “Манай агаарын тээврийн компанийн хувьд амаргүй, шийдвэрлэх мөч ирээд байна. Манай нэр хүнд болоод брэнд ихээхэн дарамтанд байгаа, энэ дарамт нь ялангуяа эх газрын Хятадын чухал зах зээл дээр хэдэн долоо хоног үргэлжилнэ гэдэг нь эргэлзээгүй. Энэ нөхцөлд бид өөр алхам хийж болох байсан уу? Эргээд харвал, тийм ээ болох байсан” хэмээгээд компанийн тэргүүний хувьд бүх хариуцлагыг өөртөө үүрч байна гэж онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |