Регнум: Оросын дайснуудад өгсөн сургамж буюу Халхын голын ялалтын 80 жил 
2019-08-21

1939 оны наймдугаар сарын 20-нд Халхын голд Монгол-Зөвлөлтийн цэрэг ерөнхий давшилт эхлүүлсэн түүхтэй. Энэ өдөр Оросын хэвлэлүүдээр түүхэн үйл явдалтай холбоотой олон мэдээлэл, нийтлэл гарсны дундаас ОХУ-ын Регнум холбооны агентлагийн нийтлэсэн "Оросын дайсан Японд өгсөн сургамж: Халхын голын ялалтын 80 жил" нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

Халхын голд Японы түрэмгийлэгчдийн эсрэг Зөвлөлт,Монголын цэрэг шийдвэрлэх давшилт хийсний 80 жилийн ойтой холбоотой мэдээллүүдийг Оросын олон хэвлэлээс олж хараад би үнэхээр баярлав. Халхын голын ялалт бол 1930-аад оны тун чухал үйл явдал бөгөөд тухайн үеийн түүхийн олон чухал үйл явдлуудын зангилааг харуулдаг хэдий ч сүүлийн үед энэ талаар тун цөөн дурсах болсон нь үнэхээр шударга бус хэрэг юм. 


Энд сануулахад, 1939 оны тавдугаар сард Монгол руу япончууд довтолсноор сөргөлдөөн эхэлж, улмаар мөн оны есдүгээр сарын дунд үеэр япончуудыг бут ниргэн, үлдэн хөөснөөр дууссан. 


Хасан нууранд болон Халхын голд манай улс Японы эсрэг зогссоноор бид Азид Дэлхийн хоёрдугаар дайнд татагдан орсон бөгөөд эндээс үзэхэд Барууныхны дэлхийд зарласан дайн 1939 оны есдүгээр сарын нэгнээс эхлэсэн болж таарч байгаа юм. 


Үүнээс хэдхэн сарын өмнө Монгол улс, хэдэн жилийн өмнө Хятад улс Японы түрэмгийллийн золиос болсон бөгөөд энэ нь 1939 оны есдүгээр сар гэхэд олон сая хүний хохирол учруулсан. 


1939 оноос өмнө Зөвлөлт улс ч байлдаж байлаа. Монгол улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад туслан, ЗХУ руу дайрах тохиромжтой зам хайж байсан япончуудын санаархлыг зогсоож байсан манай танкчид, нисгэгчид хэдийнэ байлдааны туршлага олж авсан байв. Тэд Испанид тулалдан, Хятадын Чан Кайшигийн засгийн газарт туслаж байлаа. 


Монгол улс Агуу их эх орны дайны жилүүдэд бидэнд үнэнч ах дүүгийн дэмжлэг үзүүлэн хариу барьсан гэдгийг санах нь нэн чухал. 


Халхын голд ялалт байгуулсан нь нэг талаас, Орос 1905 онд япончуудад ялагдан, Зөвлөлтийн Алс Дорнодод 1918-1922 оны хооронд япончууд эзлэн түрэмгийлсний хариу, нөгөө талаас 1941 он болон дайны дараагийн жилүүдийн тухайд Токиод өгсөн ноцтой анхааруулга байсан бөгөөд энэ ч томоохон үүрэг гүйцэтгэсэн юм. 


Улаан арми Монголд ялалт байгуулсан нь Токио-Берлин гэсэн холбоотны байр суурьд нөлөөлсөн. Үүний дүнд манай улс Европын чиглэлд дахин хоёр жил орчим энх тайвныг олж аван /Зөвлөлт-Германы үл довтлох гэрээ 1939 оны наймдугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан нь зүгээр нэг тохиолдол биш шүү ! / алдсан нутаг дэвсгэрээ эргүүлэн олж авсан юм. 


Халхын голын ялалт асар их үнээр олдсон. Амиа алдсан, нас барсан, сураггүй болсон хүний тоо  10 мянга орчим болох бол шархадсан болон өвдсөн хүний тоо 15 мянгыг давна. Японы хохирлын талаарх Зөвлөлтийн мэдээллээр Япон улс 60 мянган хүнээ алдсан бол хараат бус судлаачид 45 мянга, харин Японы албан ёсны мэдээллээр 20 мянга орчим хүнээ алдсан гэдэг. Техникийн хохирлын хувьд талуудын хохирол ойролцоо байв. 


Нэг үгээр хэлвэл, энэ бол багагүй цус асгаруулсан, баатарлаг бөгөөд тун чухал ялалт байсан юм. Дайнаас үүдсэн сургамж, тэр дундаа Халхын голын гол ялагч Георгий Константинович Жуковын хувьд тун чухал байлаа. 


Энэ л өдрүүдэд 1939 оны үйл явдалд зориулсан Константин Симоновын “Зэвсэг нэгт нөхөд” роман санаанд бууна. Энэ романд бид анх удаа “Үлдэгсэд ба үрэгдэгсэд” –ийн баатруудтай уулздаг. Симонов тэдний сэтгэл хөдлөл, санаа бодол, ертөнцийг үзэх үзлийг тод томруунаар дүрсэлсний дээр тухайн үеийн гайхам сэтгэлгээг гаргасан байдаг юм. Энэ зохиолыг дэлгэцийн бүтээл болгох санаа хэний ч толгойд ороогүй нь харамсмаар, роман үнэхээр гайхалтай кино болох байсан даа. 


Алин байлаа ч , Монгол, Орос дахь өнөөдрийн түүхэн өдөр болон дараа дараагийн ёслол тухайн цаг үе болоод тэр үеийн хүмүүст талархалтай хандаж, ЗХУ-ын дайны өмнөх нөхцөл болоод 1945 оны зун Алс Дорнодод болсон үйл явдлыг ойлгоход манай үеийнхэнд туслана гэдэгт найдаж байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Доор бичсэн нэг комментыг уншаад бохирууд өсөн төлжиж бгаад, мөн өвөг дээдсийнхээ хорон санааг гүйцэлдүүлэх гэж одоог хүртэл тэмцэж бгааг уншиж нутаг руу минь унагасан нүдээ ав, нуугаад бхал чинь цухалзаад бгаа санаагаа боль гэж хэлье. голын дайны талаар харь элэгтнүүд , бохир цустангууд маш их гуйвуулж бичдэг болжээ. Эх орон хойч үеийнхээ төлөө тулалдаж алтан амиа өргөсөн өвөг дээдсүүдийг маань эд нар ер нь юу гэж боддог юм болоо. 20 нас ч хүрээгүй Орос хөвгүүд бидний төлөө алтан амиа өргөснийг бол бүр муулах ч шинжтэй. Бид түүхээ мэднээ бохируудаа
2019-08-21
Битгий хуцаад бай новшоо. Энэ бохир цустангууд бүр түүх гуйвуулаад эхэлсэн бсан. Одоо хорон санаандаа юу бодогдсоноо бичдэг боллоо. Зүгээр зайлж үз. Бид та нартай наргүй түүхээ сайн мэднэ. Бүхэл бүтэн дайнд ийм хүн үрэгдэх үү малаа.
2019-08-21
irgen:
suuld oros mongoliin tuuhchid tsergiinhnii statistikaar halh gold mongoliin talaas 237 hun ami uregdsen gejee. uunii 90 hediig ni orosiin ongots baragiin tseregtei anduuraad bombogdchihson gesen. bas 100aad ni japanii tagnuul gegdej helmegdej buuduulsan tegeed uldsen 30 hed ni tulaldaand ami uregdsen gej bsan shuu.....bid tuuh arhivdaa boditoigoor handah tsag negent boljee
2019-08-21
Битгий хуцаад бай новшоо. Энэ бохир цустангууд бүр түүх гуйвуулаад эхэлсэн бсан. Одоо хорон санаандаа юу бодогдсоноо бичдэг боллоо. Зүгээр зайлж үз. Бид та нартай наргүй түүхээ сайн мэднэ. Бүхэл бүтэн дайнд ийм хүн үрэгдэх үү малаа.
irgen:
oros mongol 2laa baatarlag baildsan dain shyy, manaih halhiin goliin dainii tuhai baga medlegtei baharhaj chaddaggui uls,,,mongoliin huvid chuhal dain baisan baatarlag hymyysch ih torson doo
2019-08-21
Алин байлаа ч:
Алин байлаа ч гэх үү, аль нь байлаа ч гэх үү. Жижиг алдаа маш том муу үр дагавартайг бодолцоно уу?
2019-08-21