Н.Цэрэнбат: Уул уурхайн 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэлээ
2019-08-21

 

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Зарим газруудыг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн зааг  өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Ингэснээр Онон, Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг,  Байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Хөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын заагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар,  Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших  Гутайн даваа мөн байгалийн цогцолборт газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг оршин Хан уул орчмын газрыг Хангайн нурууны орчмын өргөтгөлөөр тус тус улсын тусгай хамгаалалтад авлаа. Ингэснээр 6 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан улсын тусгай хамгаалалтад авч байгаа газрын хэмжээ 1.2 сая га гаруй, нийт газар нутгийн 0.83 хувиар нэмэгдэж байна.

 

Мөн    Хөвсгөл нуурын орчмыг эко аялал жуучлалын бүс болгон зарлалаа. Ингэснээр Хөвсгөл нуурын эрэг орчим цаашид газар олгогдохгүй. Тухайн бүс нутгий хөгжүүлэх үүднээс тогтоол батлагдсан.  

 

Түүнчлэн байгал орчинд хууль бус үйл ажиллагаа явуулсан 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргалаа хэмээв. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Ямар үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалж байна вэ?

 

-Холбогдох хуулийн үүргийн хэрэгжилтийг хангах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар салбарын сайдын албан бичгийг 202 аж ахуй нэгжид хүргүүлж байсан. Тухайлбал, энэ албан бичиг авсан аж ахуйн нэгжээс тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байна. Жишээ нь Архангай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Монгол газар” ХХК-ийн эзэмшиж байсан13 тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Ашигт малтмалын хууль зөрчиж, үйл ажиллагаа явуулсан гэж үзжээ. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын нөхөн төлбөрийг олгоно. Байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулахаар Засгийн газар хуулийн дагуу хандана.

 

-Ноён уулд үйл ажиллагаа явуулж байсан компаниудад нөхөн олговор олгох уу?

 

-Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг уул уурхайн лиценз олголтод шалгалт хийж, дүгнэлт гаргана. Лиценз олгох үйл явцад хууль бус үйлдэл гаргасан бол цуцална.

 

-Нөхөн сэргээлтээ хийгээгүй  хэдэн аж ахуй нэгж байна вэ?

 

-Уул уурхайтай холбоотой эвдэрсэн газрын тооллого хийгдсэн. Удахгүй нөхөн сэргээлт хийгдээгүй компанийн бүртгэл гарна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
ene uvsiin har daravgar yu geed showuudaad bn
2019-08-22
shaana biz ene nohoin gulug. hurelsuhiig surjigneheer hudlaa ajil hij abigaa dur uzuulz baij
2019-08-22
Yyl yyrhain jijig salbaryyd heregggyi ee!!!ysgyi bol ta amid yabah yy?.....
2019-08-21
Nam bus irgen:
Huuli busaar olgogdson buh zuvshuurluudee heniih ni ch hamaagui tsutsal. Alt ideh bish.
2019-08-21
Zochin:
Mongolchuud hvnii muud durtai bolohoor tvlhvvriig ni sain olj bainadaa
2019-08-21
Цуцлаад дараа нь цуцалсан газраа яадаг юм бэ? Хэн нэгэнд буцаагаад өгчихдөг бол хэрэг алга. Цуцалсан компаниараа нөхөн сэргээлтийг сайн хийлгээд 100 жилдээ гар хүрэхгүй бол энэ ард түмний сэтгэлд нийцнэ.
2019-08-21
Гийгүүлж дээ энэ дурак, хулгайч царайлчихаал МАК ын лиценз яагаад үлдэж байгаа юм бэ, ГАЦУУРТын лицензүүд яагаад цуцлагдахгүй үлдээв, ялгаварлаж байгаа юм биш үү, эд нар яагаад ижил байршилд байж давуу эрх эдлээд байгааг тайлбарлах хэрэгтэй, Мянганбаярт 13 лиценз байхгүй яагаад худлаа яриад байгаа юм бэ? Энэ олон ажилгүй хүмүүс хаачих вэ.
2019-08-21
Burhan mine:
Eh Oronoo suitgeed duuslaa. Ashgui buyantai medee sonsohod chihend taatai baina.
2019-08-21
irgen:
ahguidee Gutain davaa mine avragdahnee,
2019-08-21
Zochin:
ene uvsiin har daravgar yu geed showuudaad bn