“Сэлэнгэ-2019” сургуулилтын эхний хамтарсан бэлтгэл эхэллээ 
2019-08-21

Монголын “Мөнх хэт” полигонд Орос, Монголын цэргийн албан хаагчдын эхний хамтарсан бэлтгэл явагдсан талаар “Звезда” телевиз мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, хоёр орны цэргийн алба хаагчид “Сэлэнгэ-2019” сургуулилтын хүрээнд тактикийн арга хэмжээнүүдийг боловсруулсан байна. 


Хоёр орны цэргийн алба хаагчид хөдөлгөөний маршрутуудыг боловсрууулж, холбооны шугмыг тогтоосны дараа хүрэх цэгүүд рүү хөдөлжээ. 


Хээрийн сургуулилтан дээр “Танкийн тойрог” аргаар тулалдсан бөгөөд Монголын цэргүүд “Копье” гранатомет ашигласан байна. 


Түүнчлэн галаар халхавчлан давших, хамгаалах зэрэг тактикийн аргуудыг боловсруулсны дээр хамтарсан үйл ажиллагааны дүнд “дайсан устгагдсан” гэж мэдээлжээ. 


Орос, Монголын хамтарсан цэргийн сургуулилт наймдугаар сарын 15-27-ны хооронд явагдах бөгөөд 1,4 мянган цэргийн албан хаагч, 300 орчим цэргийн техник оролцож байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Gajig yumnuud...neg l ih dain baildaan hiisen humuus
2019-08-21