Хятад АНУ-д эсэргүүцэл илэрхийлэв 
2019-08-21

Тайваньд зэвсэг худалдаалах шийдвэр гаргасантай холбоотойгоор Хятад АНУ-д эсэргүүцэл илэрхийлж байгаагийн зэрэгцээ Америкийн нэр бүхий компаниудын эсрэг хориг тавихаар төлөвлөж байгаа талаар БНХАУ-ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан мэдэгдлээ. 

Энэ мэдэгдлээс өмнө АНУ Тайваньд 8 тэрбум ам.долларын үнэ бүхий  F-16  сөнөөгч онгоцнуудыг нийлүүлэхийг зөвшөөрсөн талаар Пентагон мэдэгдэж байсан юм. 


“Үүнтэй холбоотойгоор Хятад АНУ-д эсэргүүцэл илэрхийлж байна. Бид хэдийнэ хатуу байр сууриа илэрхийлсэн” хэмээн ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдсэн байна. 


Энд дуулгахад, өнгөрсөн сард дээрх хэлэлцээр хийгдэж болзошгүй талаарх мэдээлэл гарахад БНХАУ Тайваний хэрэгт оролцохгүй байхыг АНУ-д сануулж, АНУ болон Тайваний аливаа албан ёсны болоод цэргийн харилцааг зогсоохыг шаардаж байсан юм. 


Мөн АНУ, Хятадын хоёр талт харилцаанд Тайваний асуудал нэн эмзэг сэдэв гэдгийг Хятадын ГХЯ удаа дараа анхааруулж байв. Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг Хятад улс Тайванийг бусад улс оронтой харьцахад ихээхэн тааламжгүй ханддаг бөгөөд Тайвань руу зэвсэг нийлүүлэхтэй холбоотой асуудлаар АНУ-д удаа дараа эсэргүүцэл илэрхийлж байсан юм. 


Дашрамд дуулгахад, 1949 онд Хятадын коммунист намтай хийсэн иргэний дайнд ялагдсан Чань Кайши тэргүүтэй Гоминьданы хүч Тайвань руу зүглэснээс хойш БНХАУ-ын төв засгийн газар болон Тайвань хоорондын албан ёсны харилцаа нуран унасан. Ажил хэргийн болоод албан бус харилцаа энэ хоёр орны дунд 1980-аад оны сүүл үеэр сэргэж, 1990-ээд оны эхээр төрийн бус байгууллагуудын шугмаар харилцах болсон юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зориг:
Дэлхийн цагдаа АНУ Сөнөх цаг нь ойртож байна
2023-04-20
Mongold ch bas zevseg heregtei bn:
Medi
2019-08-24
zochin:
HONG_KONG then TAIWAN
2019-08-21