Ачааны автомашинаар таван давхар сараалжинд тээвэрлэсэн ямаанаас зургаа нь хорогджээ
8-21

Олон нийтийн сүлжээнд цацагдсан мэдээллийн дагуу НМХГ-аас 2019.08.17-ны өдөр шалгахад Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас иргэн А худалдан авсан гэх 470 толгой ямааг хүнд даацын ачааны автомашинаар, таван давхар сараалжинд тээвэрлэж СХД-ийн 32 дугаар хороо, Эмээлтэд байрлах Дун Фан интернэйшнл трэйд компанийн хашаанд буулган, Дүүргийн мал эмнэлгийн тасгийн эрхлэгч байлцан хүлээж авсан байв.

 

Шалгалтаар тээвэрлэлтийн явцад 3 ямаа үхэж хорогдсон, мөн 3 ямаа муужралтын байдалтай, 45 ямаа дарагдаж тамиргүй болсон, босч чадахгүй байв. Иймд тус үйлдвэрийн дарга, малын эмч нарыг байлцуулан ерөнхий үзлэг хийж, бэлчээрт гарган, малын эмчийн хяналтад байх үүрэг өглөө. Эдгээр 470 ямаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас мал амьтны гарал үүслийн гэрчилгээ олгосон байна.

 

2019.08.19-ний өдөр дахин үзлэг хийхэд муужралтын байдалтай байсан 3 ямаа нэмж хорогдсон байсан бөгөөд үхэж хорогдсон 6 ямааг дүүргийн Мал эмнэлгийн тасгийн хяналтад шатааж, булж устгуулан, иргэн А-д зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна. 

Эх сурвалж: МХЕГ

Shuud.mn
Сонин хачин
Ta nariig 1 autobus 450 hun chiheed yavuulahad yamar baih uu. terentei adil shuu dee
2019-08-22
zochin:
Ta nariin 1 autobus-d 450 hun chiheed yavuulahad yamar biah uu ??? Amid amtan huntei yalgaa yu biahav...
2019-08-22
Эмээлтэд бдг хятад мал нядалгааны газрууд монголчуудыг химийн аргаар алах зорилготой ганц иддэг маханд нь тариа шахдаг гсн шүү. Махаа ч нэг тайван идэлтгүй болсон
2019-08-21
Zochin:
Hool undaa Hyatadtai holilduulah ny ard tumnee evchin zovlond nermeh, seneeh gesen MAN-iin bodlogo
2019-08-21
хятад махны үйлдвэрүүдээс л мах бүү аваарай юу нь мэдэгдэхгүй тариа шахаж байна гэсэн шүү
2019-08-21
Irgen:
ymar vhsen zagas (shoprot) bish dee nowsh gj, amitnii erh hamgaalah gj gazar bdg bizde, ajlaa hiideggvi svgnvvd vv?!!
2019-08-21
Хужаагийн компани:
Мөнгө хүчтэй
2019-08-21
иргэн:
Буянт мал сүрэг минь ашиг хонжоо хайгч,буруу сэтгэлтэй хүмүүсийн балгаар янз бүрээр хорогдох хэцүү цаг үе ирж дээ,
2019-08-21
Зочин:
Буянт мал минь
2019-08-21