"Өнөөдрийн Монгол" гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
2019-08-21

 

 “Өнөөдрийн Монгол 2019” хөтөлбөр хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж нээлтээ хийлээ. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо санаачлан Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Үндэсний брэнд бодлогын зөвлөл, нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэй зохион байгуулсан  “Өнөөдрийн Монгол 2019” хөтөлбөрт ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Монгол гэсэн зургаан орны гэрэл зургийн сурвалжлагч, сэтгүүлч хамтарсан бөгөөд тайлант үзэсгэлэнд 101 фотог дэлгэж байна.

 

Энэ талаар Монголын гэрэл зургийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга В.Баттулга:

 

-Зургаан орны дэлхийд алдартай томоохон агентлагуудын гэрэл зурагчид ирсэн. Монголын гэрэл зурагчидтай хамтраад Хэнтий, Дорнод, Халах гол, Хэрлэнгийн хөдөө арал зэрэг газруудаар 3000 км газар зургаан өдөр явж сурвалжлаг хийсэн. Гадны томоохон агентлагтай хамтарна гэдэг нь туршлага солилцох томоохон арга хэмжээ юм. Энэ үзэсгэлэн тав хоног үргэлжилнэ хэмээв.

 

БНХАУ  “Синьхуа” агентлагийн монгол улс тахь салбарын дарга, сэтгүүлч Асган:

 

-Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүмүүст энэ өдрийн мэнд хүргэе. Би Монгол Улс дахь “Синьхуа” агентлагт ажилладаг. Энэ арга хэмжээнд хоёр дахь удаагаа орж байна. Бид энэ удаад Монголын дорнодын тал нутгаар аялж Монголын сайхан нутагаар аялаж, монгол хүмүүстэй уулзаж зураг авсан их баяртай байна.

 

ОХУ “ риа  новости” агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч Владимир Астапкович: 

 

-Александр Гармаев бид хоёр Монголд хоёр дахь жилдээ ирж гэрэл зураг авч байна. Монголын нэг өдөр, аж ахуйн талаар зураг авсан. Энэ үзэсгэлэнд оролцож байгаадаа баяртай байна.

 

Турк, “Анадолу” агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч, сэтгүүлч Фырат Юрдакул:

 

 -Монголд гэрэл зураг авна гэдэг бол миний хувьд эрх чөлөө гэж харж байна. Ийм өргөн уудам тал нутаг, хүмүүсийн хүрээгүй онгон тагшин байгаль энэ бүгдийг авахад эрх чөлөөг гэрэл зургаар илэрхийлж байгаа мэт санагдлаа. Би энэ үзэсгэлэнд 15 зураг оруулсан маш их туршлага хуримтлууллаа хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

П.Отгондалай

Shuud.mn
Сонин хачин
USD BANK:
Сайн байна уу? Намайг Турмөх, Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдийн талаар мэдээлэл авахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхрөнгөө барсан. тиймээс би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчдийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450 сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай: (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит цаг хугацаагаар зээл авахаар хайж буй хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэг өгөх ба та зөвхөн 2 долларын хугацаатай ам.долларын зээлийг авах боломжтой. өдрүүд. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)
2019-08-21