Итали: Гар утасны хамааралтай өсвөр насныхныг албадан эмчилнэ 

img

Италийн орон нутгийн эрх баригчид хүүхдүүд гар утсанд донтох үзэгдэлтэй тэмцэх шийдэмгий алхам хийхээр болжээ. 


Тус улсын хэвлэлүүдийн мэдээлснээр эцэг эхчүүдийнх нь зөвшөөрлийг авч, гар утсанд донтсон хүүхдүүдийг нөхөн сэргээх төвд илгээхээр болсон байна. Италийн шинжээчдийн мэдэгдснээр тус улсын 10 өсвөр насныхнан тутмын 8 нь гар утасны хамааралтай болсон бөгөөд хүүхдүүд ухаалаг утас, интернэтгүй байхаас маш их айдгийн дээр өдөрт 75 удаа утсаа шалгадаг гэнэ. 


Түүнчлэн, өсвөр насныхны 62 % нь шөнө оройн цагаар олон нийтийн сүлжээ ашигладаг нь эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгааг эмч нар анхааруулсан байна. Улмаар өсвөр насныхны эмгэг өвчнөөс салгахын тулд дээрх шийдвэрийг гаргажээ. Эмчилгээ шаардлагатай хүүхдүүдийг Эрүүл мэндийн яам, цагдаа, Хүүхэд, залуусын хорооныхон олхо бөгөөд улсын хөрөнгөөр эмчилгээ хийгдэх аж. 


Энд дуулгахад, гар утасны цахилгаан соронзон цацраг тархины хавдар үүсгэх эрсдэлтэй гэдгийг Германы эрдэмтэд тогтоосон. Тиймээс өдөрт дээд тал нь 60 минут утсаар ярихыг зөвлөдөг юм. 

 


Г.Бямбасүрэн 
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ