Ш.Батхүү хөрөнгөө төрд өгчихлөө, Г.Алтангийн авлагыг хэн төлөх вэ
8-22

 

“Жаст”-ын Ш.Батхүү 2013 онд дампуурлаа зарлахаасаа өмнө бусдад шилжүүлсэн эд хөрөнгөө төрд өгье гэдгээ мэдүүлжээ. Түүнээс хөрөнгийг шилжүүлэн авсан хүмүүс мөнгө төлөөгүй тул худалдахад татгалзах зүйлгүй гэж хууль хяналтын байгууллагаар дамжуулан Засгийн газарт мэдэгдсэн талаар “Зууны мэдээ” сонин өмнөх дугаартаа мэдээлсэн.


Ингэхээр Монголын төр 190-ээд тооны, 98 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, объект, автомашин зэргийг нэр бүхий компани, хувь хүмүүсээс эргүүлэн авч худалдах ажлыг зохион байгуулах болж байгаа юм. Эдгээр хөрөнгийг худалдаж “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдлийн сангийн 40 сая ам.долларыг нөхнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өгч байсан мэдээллийн хүрээнд бол Монголын төр ингээд хохирлоо барагдуулчихаж байгаа бололтой юм.


Харин “Жаст”-ын Ш.Батхүүг мандаж явахад нь Олон Овоот, “Хадгаламж” банкаар холбогдон хамтарч ажиллаад ихээхэн хэмжээний алдагдалд орж, улмаар 54 тэрбумын авлагатай болсон Г.Алтан хатагтай үлдчихлээ. Энэхүү 54 тэрбум төгрөгийг Хадгаламж банкны эрхийг шилжүүлэн авсан Төрийн банкнаас авах ёстой гэж Г.Алтан хатагтай үзсэн. Төрийн банк зөвшөөрөөгүй. Улмаар тэд маргалдаж, шүүх дээр очсон. Шүүхийн шийдвэр Төрийн банкны талд гарсан гэх сүүлийн мэдээлэл бий. Үүгээр бол Г.Алтанд “Жаст”-ын Ш.Батхүүгийн учруулсан хохирол болох 54 тэрбум төгрөгийг төлөх хүнгүй болчихож байгаа юм.


“…Байхын зовлон” гэдэг шиг тэрээр дээрх 54 тэрбумаас гадна хэдхэн сарын өмнө дампуурсан “Капитал” банкнаас 80 тэрбум төгрөг авах ёстой. Гэлээ гээд хатагтай Г.Алтан “…Өрөө авч чадахгүй байна” гээд орилж хашгирч гүйсэн ч үгүй. Чимээ аниргүй, намбатай гэгч нь хүлээж байгаа.
Учир нь дампуурсан банкууд Г.Алтан хатагтай хоёрын өр, авлагын асуудлыг Монголбанк шийдээд байгаа бололтой байна. Магадгүй, Монголын төр дэх маш том артай гэгддэг хатагтай Г.Алтанд тус болж буй биз. Энэ бүхнийг тоочихын учир нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулна гэж бүтэн жил оволзсон уулга баяр наадмын өмнөхнөөс дарагдсан. Бас Үндэсний Аудитын газраас Монголбанкны бүтэн дөрвөн жилийн үйл ажиллагааны үр дүнд шалгалт хийгээд тайланг зохих шатны хяналтаар хянуулан баталгаажуулж холбогдох байгууллага, албан тушаалтанд маш нууцын зэрэглэлтэйгээр хүргүүлсэн байна.

 

Тэрхүү тайланд Г.Алтан хатагтайн мөнгийг “зохицуулж” өгсөн Монголбанкны тухайд асуултын тэмдгийг, анхаарлын тэмдэгтэй хамт тавиад явуулсан бололтой.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Дамдин-Очир

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Хууль цагдаа шүүх прокуророо эхлээд цэвэрлэ ээ бүх бузар булай энд буглаад байна шалгах ёстой хүмүүс чинь хувь хүртэж хөрөнгө мөнгө шаачаад л яаж ч чадахгүй барьцаанд орцон байна муусайн гудраачид
2019-08-25
Иргэн:
Алтан Батхүү 2.ын дунд ямар ч наймаа өгөө аваа байхгүй ээ худлаа л зальдах гээд л байж ядацгааж байгаа юм худлаа шааж төрөөс төсвөөс мөнгө хусах гэж байгаа юм оо өмкий луйварчид
2019-08-25
Зочин:
Хувьчлал нэрээр улсын хөрөнгийг залилсан нөхдүүдтэй тооцоо бодмоор байна. Хүрэлсүхээ
2019-08-23
Ene baliar avgai aldsan munguu bathuugeesee olj avdaa. Ulsad huraalgasan bol ulsiin (tatvar ulugchdiin) hohirliig arilgah mungu. Nasaaraa luivraar bayajsan baliar yumnuud hohirloo geed shudarga busaar olsnoo l aldaj bgaa!!!
2019-08-23
Зочин:
Батхүү хөрөнгөө дандаа хуулийнхөнд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байна Нэр ус Нь гарсан байна Одоо ард ьүмний хяналтан дор тэр хөрөнгийг хураахгүй бол бусдад зарсан энэ тэр гэж их юм болно Тэдгээр нэрэн дотор У Хурц ,Амарбат гэсэн нэр с гарсан байна
2019-08-22
муу аалзнууд:
хар мөртэй хүний хөрөнгийг авч байгаа бол тэр хүнд хэлэх үг алга
P:
Bathuu ah ooroo toloh biz. Mongoliin tor zasag bank yahaaraa toldog bilee ,????
2019-08-22
зочин:
хуулийн саад мэнгэт нямдорж төлнө
2019-08-22
irgen:
Bi Kapital banknii hadgalamj ezemshigch bna Bid nar tur horoo baiguulaad 600 sayaas doosh munguu avch bga Harin ene Altan avgain mungiig uguugui shu Hudlaa medeelel bna daa
2019-08-22
АЛТАНД ТОР ЮМ ОГОЛГУЙ Л ЯАХАВ. 20 ЖИЛ ЧАНГА ДЭГЛЭМ БАГАДАХГУЙ БАЙГАА. НЯМДОРЖ ЭНЭ 2 ЫН БОЛОН UBS ГЭДЭГ БУЛЭГЛЭЛИЙН ХУЛГАЙ ЛУЙВАРЫГ ИЛЧЛЭХ БОЛСОН
2019-08-22
!!!Зочин:
Ene balai awgai hend ortei henees yu hussan Mongold tui ch hamaagui zuil iim balai zuil bichdegee Damdinochiroo Durak bish bol BOLI !
2019-08-22
irgen:
Махны үйлдвэрээ ил далд их өгсөндөө, авсан өгсөн үйлдвэрийг нь шалгах хэрэгтэй, одоо яригдааад байгаа мундаг боссууд холбогдоно доо
2019-08-22