Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулна
8-22

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн  хуралдаанаар “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах журам” болон “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ыг хэлэлцлээ.

 

 

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 137 сургууль, 231 цэцэрлэг боловсролын үйлчилгээ үзүүлж байна. Цаашид ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах, байгууллагын зохион байгуулалтыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, удирдах ажлын арга барилаас харилцан суралцах, дадлага эзэмшүүлэх, мэдлэг боловсрол, мэргэжил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэхэд байгууллагын удирдах ажилтныг сэлгэн ажиллуулах хэрэгцээ шаардлага байна. Сэлгэн ажиллуулсаны үр дүнд боловсролын байгууллагын удирдлагууд хоорондоо ажлын арга барилаасаа харилцан суралцана. Байгууллагын хариуцлага, хяналтын тогтолцоо сайжирна. Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй гэж үзэж байна” хэмээн танилцуулгадаа онцолсон юм. Зөвлөлийн гишүүд төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа хэлж, уг саналуудыг тусган сайжруулснаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Зөвлөлийн гишүүд сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журмыг дэмжлээ 

 

Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам” байв. “Сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулж, хүүхэд бүр сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой журам боловсруулсан. Энэ журмыг батлан хэрэгжүүлсэнээр баг хамт олноороо бүтээлчээр ажиллах, сургалтын материаллаг орчны бүрдүүлэлт болон эцэг, эхийн хамтын ажиллагаа сайжирч, сурлагын амжилт, чанар дээшлэх, сурагчид эх орноороо бахархах, хүүхдийн хүмүүжил төлөвшилд эерэг ахиц дэвшил гарч сургууль, цэцэрлэгийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх ач холбогдолтой” гэж Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцууллаа.

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хүүхэд багачуудад хотын соёл, иргэний зөв төлөвшил, хандлага, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой хичээл эхлэхээс өмнө юм уу завсарлагааны үеэр таван минутын “албан бус” лекц ордог байх ажлыг журамд нарийн тусгах нь зүйтэй. Энэ нь сургалтын хөтөлбөр болон хичээлийн хуваарьт нөлөөлөхгүйгээр зохион байгуулдаг байх ёстой. Урамшууллын системтэй энэ ажлыг уялдуулж, журмын тодорхой хэсэгт заалт болгож оруулах хэрэгтэй. Сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх, зөв хандлага хүмүүжилтэй хотын иргэнийг бий болгох энэ ажилд багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдийг дэмжиж оролцоно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

 

Журмыг хэрэгжүүлэхийг зөвлөлийн гишүүд дэмжсэн юм. Гишүүдээс гаргасан саналуудыг нэгтгэн журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар боллоо.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
чанарын удирдлагын тогтолцоо iso 9001:2015 www.setsen.mn
2019-08-28
Irgen:
Solih ni zuv.on udaan jil bolson uuriin taliin toiron hureelegch naraar hureeliilsen huviin ym chig bolgson zahiral menejir olon bnaa.zaaland huuhed togloh bolomjgui bainga tulburtuiguur gadniihand zaalaa tureeselj bna.uuniig tsegtsleh heregtei.
2019-08-27
Зочин:
Сэлгээ хийх нь маш зөв шийдвэр бна.Захирал эрхлэгч нар өөрийн гэсэн гарын багш ажилчидаараа тойрон хүрээлүүлж хахууль авдаг нь тодорхой бдаг.чадваргүй захирал менежерүүдийг ч солих хэрэгтэй.СХД.т бол бүр сайн солих хэрэгтэй.Өөрийнхөө мэргэжлээр амжилт гаргаж чадахгүй биеийн тамирын багш хүртэл Мөнгө өгөөд л сургалтын менежер хийж бна ш дээ.СХД ын сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч нарыг сайн шалгах хэрэгтэй
2019-08-25
Нараа:
Сэлгээ хийх нь тун зөв. Нэг газраа бүр найрлаад суучихна. Ард нь ........
2019-08-25
Зочин:
Дэмжиж байна солих хэрэгтэй
2019-08-25
Эцэг:
Аймгийн төвийн сургуулийн захирал менежерийг соль. Шинэ багш шинэ сурагч авахад маш их авилга явагдаж байна
2019-08-25
Зочин:
Сайд аа хөдөө орон нутагт 20 жил болж байгаа.захирал ня/бо нярав гурав байна бид уйдаж үхлээ.
2019-08-25
z:
Схд - ийн 1 р хорооллын цэцэрлэгийн эрхлэгч арга зүйч нарыг солих хэрэгтэй
2019-08-24
Зочин:
Сэлгэж ажиллуулах нь зөв шүү дээ
2019-08-24
Bi bi:
Юу ч чаддаггүй менежерүүдийг халах хэрэгтэй
2019-08-24
Saki:
Tiim shvv
Sarka:
Yg zuw yuch chadahgvi hvn udirdah chadwargvi haritsaa handllaga muutai menejervvdiig halah buyu selgeh heregtei bn
Багш:
Сэлгэлээ гээд мөн сайжрах байх даа Гантулга гуай өөрөө солигдмоор юм даа хийсэн юмгүй байж
2019-08-23
Хуцаа:
Юугаа ч мэдэхгүй нийслэлийн боловсролын газрын даргаа.захиралуудыг солиод юу ч өөрчлөгдөхгүй багш нарт нэг муу дарамтлал л ирнэ. Захиралуудыг харин дүүрэг хороонд нь мэдүүлдэг л болго. Тэгвэл сургалтын чанар сайжрах эцэг эхийн хяналт нэмэгдэнэ. Малнуудаа багш нарт битгий дарамт үүсгээд бай.
2019-08-23
Гэрэлээ:
Сэлгэж ажиллуулах нь зөв шийдвэр. Дэмжиж байнаа
2019-08-23
Bagsh:
Soliod yamarch amjilt uzehguiee
Хачин нөхөр:
Боловсролын талаар А ч үгүй нам захиргааны ийм нөхдүүд самрана шүү
2019-08-22
нэг цэцэрлэгээс нөгөө цэцэрлэгт эрхлэгч болоод ямар тус байх бэ. багш манаач хийлгэ л дээ.
2019-08-22
Энэ Гантулга гэж нөхөр залуу хүн гэхэд балайр ёдор зантай хачин нөхөр байна лээ.Солонгосчууд л яг ийм аягтай ямаа омогтой байдаг даа гэж бодогдсон шүү.
2019-08-22
ooriinh ni huviin company yum shig daam garchihsan surguuliin zahiraluud baidag shuu. tiim bolohoor hoorond ni selgej ajiluulah ni mash zov. yadaj hen ni sain ajillaj bn gedeg ni medegdene
2019-08-22
Багш:
Солио сэлгээ ямарч үр дүнгүй. Зүгээн суудаг нь завшаад зүтгэлтэй нэн нь хохирдог. Хүний хийсэн юман дээр ирж 5 жил жаргаад дахиад гайгүй газар хайгаад жаргана. Шал тэнэг асуудал.