Мөрөөдөл ба егөөдөл: “Их майдар” хотод байр зарна
8-22

Хотын дарга Майдар хотод нийслэлийн иргэдийг амьдруулахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ хот  хаана байдаг билээ? Аан тийм, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт бурханы өлмий бий. Тэр шүү дээ.

 

 

Өндөр гэгээн Занабазарын урласан Майдар бурханы сэрэг дүрийг 54 метр өндөр хэмжээтэй урлаж, 108 метр өндөр суварган байгууламжийн хамт Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өгөөмөрийн Зүрх уулын энгэр хэмээх газарт цогцлоон босгох “Их майдар” төсөл 2009 оноос эхэлж тус оны наймдугаар сард шав тавих ёслол болсон.

 

Төсөл эхэлсний дараахан Майдар бурханы бойв буюу өлмийг залж, “Их Майдар” төслийг танилцуулж байв. Улмаар “Их Майдар” төсөл төлөвлөгөөний дагуу 2013-2014 онд багтааж байгууламжийн суурь, 2015 онд суварган байгууламжийн ган төмөр хийцийн барилга угсралт гадна тохижилтын ажлыг гүйцэтгэн 2016 онд ашиглалтад оруулна хэмээж байв. Гэсэн ч өнөөдрийн байдлаар /2019.08.22/ тэнд бурханы хоёр “хөл” л байна.

 

Майдар бурханы энэхүү хөшөө нь Нью-Иорк хотод байрлах Эрх чөлөөний хөшөөнөөс 8 метр, Цонжин болдогт байрлах Чингисийн хөшөөнөөс 14 метрээр өндөр баригдана хэмээж байлаа. Гэсэн ч Майдар бурханы өлмийг залснаас хойш өөр дорвитой бүтээн байгуулалт тэнд хийгдсэнгүй.

 

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Зүрх уулын энгэрт баригдахаар төлөвлөгдөж буй “Майдар эко хот”-ыг 2012 онд шинэ хотын төв болохоор шийдвэрлэж, шавыг нь тавьсан. Их Британийн Тони Жи энд Партнерс компанийн боловсруулсан  зураг төслийн дагуу тус компанийн хяналт дор манай улсын 100 гаруй барилгын инженер техникийн ажилчин олон улсын зөвлөх инженерүүдтэй хамтран ажиллахаар болсон. Гэвч тэнд бүтээн байгуулалт өрнөх нь ховор. Саяхнаас тэнд цөөн хэдэн хүн үзэгдэх болж, ганцхан техниктэй хэсэг залуус зам тавьж байгаа харагдана.

 

Бодит байдал ийм л байна. Гэтэл Азийн төлөөх Боао форумд оролфох үеэрээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хотын хүн ам нэмэгдэхийн хэрээр шинэ суурьшлын бүсийг бий болгох зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарч байна. Энэ хүрээнд цаашид хотын хүн амыг шинэ хотууд болох Аэро сити, Майдар зэрэг хотууд руу суурьшуулахаар төлөвлөж байна” гэв.

 

Ирээдүйдээ итгэлтэй амьдарвал “Их майдар” хот руу нүүдэл суудал хийх өдөр ирэх биз ээ. Тэгээд л "Их майдар хотод гурван өрөө байр авна" хэмээн зар нисгэх өдөр удахгүй байх аа. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
ЖенХуа сдаад мөнгө байхгүй, одоо хаанаас юу шаахав гээд өлөв дөлөв гээд явж байгаа, ойлгомжтой!
2019-08-23
Хар Хоринг улчын нийслэл болгох нөгөө Бат-Үүлийн яриад байсан яасан бэ?
2019-08-23
Kkkkk:
Hulgaich jonhuu hulgaigaa l bodno jun maidar hot bas tegeed sharyn shashin delgeruulene
2019-08-22
erdenetogtoh:
omhii al pizda min MAN AN 2-uulaa adalhan shuu lalaruudiig alnadaa harj bgara
2019-08-22
GALBAATAR:
CHI YAGAAD BATTULGA GEED BAIGAA YUMBE ERONHIILOGCHID TIIM EREH MEDEL BAINA UU BUH ERH MEDEL MANIIN GART BAIGAAG ARD TUMEN MEDEJ BAIGAA SHUU HOLSNII BICHEECHEE
2019-08-22
Hi:
Jinhene ork novsch bndaa chi
Үнэн үг:
Баттулга иймэрхүү бизнесийн ашиг сонирхолоор Монголыг Богд уулыг тойруулж төвлөрүүлэх ажлыг хийж байна. Шинэ бүтээн байгуулалт, Сайншанд цогцолбор хаана байна. Сум дундын 93 төв хаана байна. Баянхонгорын Шинжинст, Бууцагааныг л 10 тэрбум төгрөгөөр шинчиллээ гэсэн мөнгө хүрэхгүй байна гэж заргалдсаар 31 тэрбумыг авсан дуулдсан. Уг ажлыг гүцэтгэгч Модун компани одоо Халх голыг Оросын өгсөн 10 сая доллараар шинэчлэх ажлыг хийж байгаа сурагтай. Монголын төрийн толгой боловсролгүй дан мөнгөний сонирхолтны цуглуулга болсноор бид өөдлөхгүй байна.
2019-08-22
zochin:
Heden surguuli tsetserleg baria naad munhaglalaa zogsoo
2019-08-22