Сүржин шийдвэр, даржин бодлого эдийн засгийг сэргээх үү
2019-08-23

 

Энэ Засгийн газар уул уурхайн компанийнхантай үзэлцээд завгүй байна. Хариуцлагатай уул уурхайн төлөө гээд л жил бүр лоозогнож, мега төсөл боловсруулж гадаадын хөрөнгө оруулагчдыг татахаар уриалсаар ирсэн. Харин өнөөдрийн нөхцөл байдлын тухайд манай уул уурхайн салбар руу гадаадын хөрөнгө оруулагчид татагдах байтугай үргэж, дотоодын бизнес эрхлэгчид нь айдастай явахад хүрч байна. Уул уурхайн компаниудыг дарамталж, шантаажны жагсагчдын шаардлага төрийн шийдвэр болно гэж хэн мэдэх билээ.

 

Хариуцлагатай уул уурхайг бий болгохын тулд  аль аль талдаа хуулиа хэрэгжүүлэхэд л хангалттай. Хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа, хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй компаниудад хариуцлага тооцож, тусгай зөвшөөрлүүдийг нь цуцалж болно. Ямар ч салбарт хууль зөрчсөн тохиолдолд эрхээ хасуулж, зөвшөөрлөө цуцлуулж, үйл ажиллагааг нь таслан зогсоодог.

 

Засгийн газар өчигдөр 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргалаа. Үүнээс 13 лиценз нь “Монгол газар” компанийн Ц.Мянганбаярынх.  Тусгай зөвшөөрлөө хураалгах шийдвэр гаргуулаад байгаа бусад аж ахуйн нэгжүүд одоогоор чимээгүй л байна. Ц.Мянганбаярын компанийн зөвшөөрлийг цуцалж байгааг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат жишээлэн  зарласан. Алтны магнатуудын нэг Ц.Мянганбаярын компанийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа гэхэд ард түмэн алга ташин хүлээж авна гэж тооцоолсон байх. Үнэхээр зарим хэсэг нь олигархиудын  зөвшөөрлийг цуцалж байгаа засагтаа талархаж, дэмжиж байна лээ. Харин  нөгөө хэсэг нь асуудалд олон талаас хандаж байна. “Нэгэнтээ алтыг нь олборлож, нөөц үлдээгүй орд”, “Ц.Мянганбаярт үүнээс өөр ордын лиценз бий, Засгийн шоу”, “Төр бизнес рүү орж, төрийн нэрээр булааж авч байгаа нь буруу” “Хууль бус үйл ажиллагааг  хуулийн дагуу зогсоох нь зөв, гэхдээ төрийн нэр барьж бусдын бизнесийг булааж болохгүй”  гэсэн шүүмжлэл зэрэгцэн дагалдаж байна.

 

Үнэхээр ч “Эрдэнэт”, Тосон бумбад үйл ажиллагаа явуулж байсан “Сауд Гоби коэл транс” ХХК-ийн зөвшөөрлийг цуцалсан. Салхитын мөнгөний ордын зөвшөөрлийг  төрийн тусгай хамгаалалтын сүр хүчийг үзүүлэн авсан.

 

Цаашлаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Хэнтийд-Гутайн даваа, Төв аймагт- Эко-Алтанзаамар, Сэлэнгэ аймагт Хүдэр, Ерөөд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын зөвшөөрлийг цуцла. Үйл ажиллагааг нь шалгаж арга хэмжээ ав” гэж үүрэгдсэн.  Уул уурхайн салбар дахь Засгийн газрын кампанит ажил үүгээр дуусгавар болохгүй. Үргэлжлүүлээд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг шалгах Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан  Засгийн баг бүрэлдэхүүн ажиллаж байна. Тиймээс ч уул уурхайн компанийн эздээс эхлээд ажилчид нь ч үйл ажиллагаа зогсоолгож, ажлын байраа алдах айдас хүйдэст ороод байгаад эргэлзэх зүйлгүй.

 

Басхүү хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын цуцална гэж байгаа ч асуудалд хувийн өнцгөөр бизнест хандаж байна уу гэсэн хардлага нийгэмд байгаа. Хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаа явуулсан компаниудын лицензийг хураагаад зогсохгүй, байгалийн нөхөн сэргээлтийг хийлгэх нь төрийн хууль. Харин хувийн үзлээр асуудалд хандаж, жирийн бизнес эрхлэгчдийг төрийн нэр, сүрээр далайн үйл ажиллагаанд нь халдаж болохгүй юм. Тэгээд ч хууль бус үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн эздийг, зөвшөөрөл олгосон төрийн албан тушаалтантай нь хамт хариуцлага тооцох нь зүйд нийцнэ. Төрийн нэр барьж хууль бусаар аргаар зөвшөөрөл олгосон албан тушаалтнаас эхлэлтэй асуудал, ер нь бол. Цаашлаад үйл ажиллагааг нь хянаж, шалгаж, зогсоох хүртэл арга хэмжээ авах үүрэг бүхий мэргэжлийн хяналтынхан хаана явсан бэ? гэдэг асуулт ч урган гарна. Хуулиа хэрэгжүүлэхгүй, байгалийг сүйтгэж байхад хамгаалах үүрэгтэй төрийн байгууллага, эрх мэдэлтэн хаана явсан бэ?

 

Өмчөө төрд булаалгаж, үйл ажиллагаа зогсоолгосон компаниуд нөхөн төлбөрөө төрөөс нэхэх зүйн хэрэг. Тиймээс ч өмгөөлөгч хөлсөж, тооцоо судалгаа гаргаж, хууль, шүүхийн байгуулагад хандахаар бэлтгэлээ базааж байгаа байх.

 

Харин энэ Засгийн газрыг шийдвэр гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалсан ч хууль бусаар зөвшөөрөл олгосон төрийн эрх мэдэлтэн ажлаа үргэлжлүүлсээр байх уу. Тийм сүржин шийдвэртэй даржин бодлого эдийн засгийг сэргээх үү,сөнөөх үү.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Цагаан шонхор мѳнхѳд ивээх болтугай:
Ккк хуучин аргаараа үзээд байх юм.Одоо цуцлуулсан компанууд чинь нинжа нараа оруулаад ухуулдаг юм. Дараа буух хаяг буцах эзэнгүй жинхэнэ гамшиг болгож түйрэндэж хаяна. За тэгээд нэг компани нь тэгээд нѳхѳн сэргээж байгаа нэрээр жинхнээсээ ухаж эхэлнэ дээ!!! Иймд эхлээд цэрэг цагдаагийн хамгаалалтанд аваад нинжа нарыг тус бүс нутагт оруулж ирэхгүй хилийн зааг тогтоо тэгж байж гэмээн үр дүнд хүрнэ
2019-08-25
Ард:
Чи түрүү засгийн үед жаахан юм хуваалцсан уу, ЭЗ гэдэг нэг юмаар тодорхойлж болдог эд үү, юм л хусах гээд байна шш
2019-08-24
Одоо жаахан юм үйлдвэрлэдэг хийдэг бүтээдэг салбартаа толгойгоо уралдуулах цаг нь болжээ бизнэсмэнүүдээ алийн болгон нэг газар ухаал скрүүбэр зоочоол уул модоо сүйтгэж ус голоо бохирлож байхав дээ энийг захын 3 р анги төгссөн хүн ч хийчих ажил, энэ бол нээх Эдийн Засаг нтр гээд сүржигнээд байх зүйл ердөө ч биш хэн ч алтыг усаар ялгаад хиймэл зүлгэн дээр тунгаагаад авчиж чадна, жалга голын тохой болгонд ийм юум болоод байхаар л энэ их бухимдал үүсээд байгаа юм шдээ
2019-08-24
Экскээгээ чирж ирээд наад СБ талбайгаа ухаарай лалруудаа оймс хүүхний ацнаас өөр юманд ордоггүй эдийн засагтай уул уурхайгаар яадаг юм, үр хүүхэддээ үлдээсэн нь дээр тэдний үе ОРК-н эрингээс арай л дээр байх бусуу
2019-08-24
Зочин:
Элбэгээ Хүүк 2 улам л адилхан болоод байна даа. Нэг нь хий хөөрөгдөөл. Нөгөө нь хий хөөрцөглөөл...
2019-08-23
Odoo ninja nar uhaad baigaliig doloon dorduulaad, hariutslaga huleeh hungui, ulsad orlogo baihgui bolj baigaag zasgiin gazriin shiidver zuv bolj gehuu, buruu bolj gehuu?
2019-08-23
ЗОЧИН:
ЭНЭ ЭНХЛЭН ГЭЖ НӨХӨР АЛЬ КОМПАНИЙ ХӨЛСНИЙ ОРК ВЭ, БАЙГАЛЬ, ГОЛ МӨРӨН, БУЛАГ ШАНД, ОЙ МОД, БЭЛЧЭЭРИЙГ СҮЙТГЭН, ТЭНД ХҮН, МАЛ, АМЬТАН АМЬДРАХ АРГАГҮЙ БОЛТОЛ НЬ, ГОЛ МӨРӨНГ ШИРГЭТЭЛ НЬ СЭНДИЙЧЛЭН СҮЙТГЭЖ, АЛТ ЭРДЭНЭСИЙГ НЬ ХУУ ХАМЖ АВЧААД НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙГЭЭГҮЙ, ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ КОМПАНУУДТАЙ ХУУЛИЙН ДАГУУ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЛИЦЕНЗИЙГ ЯМАРЧ НӨХӨН ТӨЛБӨРГҮЙГЭЭР ЦУЦЛАХ НЬ ЗӨВ,ЭНД ОЛОН ЮМ ГОНШИГОНОХ НЬ ИЛҮҮЦ.
2019-08-23
Зочин:
Хогийн шаар минь хэнийямар мөнгөөр тэжээлгэж байгаагаа мэдэх үү. Өмхий орк
2019-08-23
Чи ч ёстой мундаг мал юмаа, орк
2019-08-23
Зочин:
Битгий худлаа ард түмэн гэж хуцаж бай. Олон тэрбумаар хохирч байгаа компаниуд Монголынх биш үү, ажилгүй орлогогүй болж байгаа хэдэн мянган ажилчид Монголын ард түмэн биш үү, хууль бус байвал цуцлах нь зөв, гэхдээ хавтгайруулан өөртөө мөнгө өгдөггүйг цуцлаад яг л ижилхэн зэргэлдээ байгаа МАК, ГАЦУУРТ, САУСГОБИ СЭНДСИЙН г,м лицензүүд цуцлаагүй байж л байна, ингэж ард түмнийгталцуулж алагчилж болдог юм уу. Эсвэл уул уурхайгаа хаах хэрэгтэй.
2019-08-23
Иргэн:
Үнэн шүү Чойжоо. Мөн ч их мөнгийг Номт та хоёр өгсөн дөө. Хүүк арга олно баых. Олохгүй ч сайн үйл хийж байгаа тул иргэд сонгоно. Та хоёр шиг газар шороогоо ухаж төнхөагүй шүү.
2019-08-23
зочин:
Засгийн газрын шийдвэр зөв шүү, Лиценз нэрээр улс орныг, байгалийг сүйтгэж байгааг болиулах хэрэгтэй. ХҮРЭЛСҮХ САЙН БАЙНА АА, аРД ТҮМЭН 2 ГАРАА ӨРГӨӨД ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ.
2019-08-23
Чи ч ёстой мундаг мал юмаа, орк
чонос:
Чи уул уурхайгаас тэжээлгэж байгаа биздээ сда
2019-08-23
Зочин:
Н.Энхлэн гэдэг хүний жинхэнэ нэр нь мөн үү. Зөвхөн өөртөө ашиг олж газар нутгийг цөлмөж байгаа компаниудыг чи өмгөөлж хамгаална гэдэг авилгын эзэн мөнөөс мөн үү. Хэдий хэрийн авилга авч луйварчдыг хамгаалж байгааг шалгах хэрэгтэй. Шалга бас дахин сайн шалга. Луйварчдын гар хөл болсон ийм л этгээдүүд монгол эх орныг минь сүйрүүлээд байгаа. Жинхэнэ үнэнийг олж бичиж сурталчилж байгаа бол өөр хэрэг л дээ
2019-08-23
Зочин:
Хогийн шаар минь хэнийямар мөнгөөр тэжээлгэж байгаагаа мэдэх үү. Өмхий орк
чонос:
Чи уул уурхайгаас тэжээлгэж байгаа биздээ сда
нутгийн хүү:
ӨМЧӨӨ ТӨРД БУЛААЛГАНА ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ УГААСАА ГАЗРЫН ХЭВЛИЙ, ТҮҮНИЙ БАЯЛАГ НЬ ҮНДСЭН ХУУЛИНД АРД ТҮМНИЙ НЭРИЙН ӨМНӨӨС ТӨР ӨМЧЛӨХӨӨР ЗААЧИХСАН ЗҮЙЛЭЭ ХАРИН ТҮҮНИЙГ ЛИЦЕНЗ НЭРТЭЙ ЦААСААР ОЛГОДОГИЙГ Л ЗОГСООХ, ХАТУУ ЖУРАМЛАХ ЁСТОЙ ЮМ.
2019-08-23
Санал нэг бна удахгүй доллар өсөж нөгөө ЕС аа магтаад байсан хар массын ходоодтой нь яриад ирэхээр гудамжинд жагсаж огцруулах тухай яриад эхэлнэ
2019-08-23
sonsogch:
ZG iin shiidwer zuw shuu
2019-08-23
зочин:
Энэ их хий хоосон сүржигнэл нэг юм дуулгах байыхаа.Ширүүн ууртай дошгшин байж болох ч төрийг,ард түмнээ ингэж удирдаж хэрхэвч болохгүй.Сонгуулиар намаа санхүүжүүлдэг ганц хоёр хүнээ олгирах,хулгайчаар нь дуудаад яявуулчихлаа.Одоо өөрийнхөө идэж ууснаар л сонгуулиа явуулах байх даа Хүрэлсүхээ.Омогоо жаахан дар
2019-08-23
Иргэн:
Үнэн шүү Чойжоо. Мөн ч их мөнгийг Номт та хоёр өгсөн дөө. Хүүк арга олно баых. Олохгүй ч сайн үйл хийж байгаа тул иргэд сонгоно. Та хоёр шиг газар шороогоо ухаж төнхөагүй шүү.
Мэдээлэлтэй иргэн:
Тэнэг минь бусдад бүү атаарх! Чамаар хэлүүлэлтгүй БҮХ ЛИЦЕНЗ-ийг шалгах ажлын хэсэг байгуулаад шалгуулж эхлээд байгаа! Бас ЕС-ынхаа нутагруу нь дайрдаг гэнэ эа! Арга ядсан юмнууд!
2019-08-23