Цэцэрлэгийн цахим элсэлтийн мэдээллийг мессэжээр илгээж байна
8-23
Гэрэл зургийг MPA.mn

 

2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн "Цахим бүртгэл" өнөөдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 22-ны 09:00 цагаас эхэлж наймдугаар сарын 22-ны өдрийн 23:59  цаг хүртэлх хугацаанд  https://tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар явагдаж дууслаа. 

 

“Цахим элсэлт”-ийн  үр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарын гар утсанд мессэжээр илгээж эхэлжээ. Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг https://tsetserleg.ulaanbaatar.mn/-ийн “Шалгах” цэс рүү орж бүртгэлийн дугаараа хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах боломжтой.

 

Шинээр элсэх аль ч насны хүүхдийн бүртгэлийн тоо хэтэрсэн тохиолдолд санамсаргүй түүврийн аргаар иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулдаг. 2017 онд төрсөн 2 настай хүүхэд мөн хамран сургах тойргийн цэцэрлэг нь 2014-2016 онд төрсөн 3-5 настай хүүхдийн шинэ элсэлт үүнд хамаарах юм. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин