Монголын хөлбөмбөгчид Европт анх удаа тоглов
8-23

2022 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтонд оролцохоор Унгар улсад бэлтгэл хийж буй Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Будапешт хотноо Унгарын лигийн “VTE” багтай нөхөрсөг тоглолт хийлээ.

 

Хожмын ихээхэн ач холбогдолтой, олон зүйлийг бодогдуулсан, манай багийн сайн болон дутагдалтай талуудыг тодхон харуулсан, буурал тивийн өндөр нуруулаг тамирчдын эсрэг булангийн цохилт цохих үед хамгаалалтыг хэрхэн зохион байгуулах, сөрөг довтолгоог чанартай хурдтай явуулах гээд бүхий л байрлалд туршлага болсон нөхөрсөг тоглолт байв.

 

Хэдий ялагдал хүлээсэн ч Унгарын бэлтгэлд дуудагдсан 22 тоглогчийн 19 нь талбайд гарсан бөгөөд биерхүү, туршлагатай тамирчдын эсрэг залуус өөрсдийгөө 100% дайчлан тоглолоо. Монголын хөлбөмбөгийн түүхэнд шинэ шинэ хуудас нэмэгдсээр, ийн Европ тивд анх удаа тоглолт хийсэн юм. Мөн Европ тив дэх Монголын шигшээгийн анхны гоолыг оруулж, бас анхны гоолоо ч алдлаа, их л сургамжтай тоглолт болов.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
ХЭДЭН ГООЛ АЛДСАН ЮМ БЭ? 22-1 ЭЭР ХОЖИГДСОН ГЭЖ ҮНЭН ҮҮ?
2019-08-23
Хаалганд орсон бөмбөгийг нь биччихэд суравалжлагчаас юу уначих гээд байгаа юм бол доо.
2019-08-23