МАН шийдэлд хүрсэн ч эвлэрэлд нэгдээгүй
8-23

 

Эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхдээ нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй 10 хоног мэтгэлцсэний эцэст сая нэг улс төрийн шийдэлд хүрэв бололтой. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл эрх баригчдыг талцуулж, дотоод задралыг нь дахин сэдрээсэн нь энэ.  Эцэстээ парламент дахь үнэмлэхүй олонхи эрх баригч хүчний бүлэг Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл дэх заалтуудыг дэмжих тохироонд хүрчээ.

 

Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төсөлд УИХ-ыг 108 гишүүнтэй, таван жилийн бүрэн эрхийн хугацаатай байхаар тусгасан. УИХ өөрсдийн бүрэн эрхээ нэмэгдүүлэх хуульчлах нь хориотой. Тиймээс парламентын бүрэн эрхийг нэмэгдүүлэх асуудлыг өөрсдөө Ерөнхийлөгчид захиалсан юм билээ. Мэдээж улс төрийн захиалагт асуудалд Ерөнхийлөгчийн өөрийн өнцгөөс хандаж, тоо, хугацааг  тавьсан байгаа. Харин Ерөнхийлөгчийн тусгасан заалтыг шууд дэмжих нь эрх баригчдад ичгэвтэр санагдсан нь мэдээж. Тиймээс ч дотроо фракц,бүлэглэлээ хуваагдсан эрх баригчид Ерөнхийлөгчийн төслөөр талцан мэтгэлцсээр улс төрийн нөхцөл байдал, цаг хугацаанд шахагдан, тодорхой толхилцох бус тохироонд хүрэх зайлшгүй нөхцөл бүрджээ. Ингэхдээ өмнө парламентын үед Н.Батбаяр гишүүний санаачилсан УИХ 99 гишүүнтэй байх саналыг сугалан, дэмжихээр болсон байна. Энэ нь нэг талаар Ерөнхийлөгчийн саналд өөрчлөлт оруулсан, нөгөө талаас өөрсдийн санаачлагаар бус,бусдынхыг дэмжсэн гэж бүрэн эрхээ нэмсэн үндэслэлээ тайлбарлахад ч нэр цэвэр юм. Гэхдээ л тээр жил Н.Батбаяр нар УИХ 99 гишүүнтэй байх санал гаргахад одоогийн эрх баригчид эсэргүүцэн шоолж байсан юм даг. Дөрвөн жилийн өмнөх тэр үеэ санаж л байгаа байх.

 

Уг нь Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг анхлан өргөн барьсан. Тэдний тооцоолсноор Үндсэн хуулийн 28.5 хувьд өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ. Дараагаар нь Ерөнхийлөгч тусгайлсан саналаа хуулийн төсөл хэлбэрээр өргөн барьсан. Хоёрдугаар хэлэлцүүлгийн өмнө өргөн баригдсан Ерөнхийлөгчийн хуулийн төсөл улс төрийн тохироотой боловсруулагдсан. Тиймээс л  Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг санал төдий сонсоод, уншаад өнгөрөх бус дэмжин батлах үүрэг эрх баригчдад оногдож.

 

Нөгөөтэйгүүр сонгуулийн тогтолцоогоо эрх баригчид холимог байхаар тусгах санал дэмжигдсэн байна. Энэ нь мөн л Ерөнхийлөгчийн төсөлд тусгагдсан заалт.  Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд хэрхэн тусгах нь эрх баригчдын "амин чухал" асуудлын нэг болоод байгаа. Сонгуулийг тогтолцоог хэрхэн тогтоож, зураглахаас ирэх жилийн өнгөө тодорхойлно.  

 

Ийнхүү эрх баригч “64-ийн бүдүүн бүлэг” Ерөнхийлөгчийн саналыг дэмжих шийдэлд хүрчээ. Харин Ерөнхийлөгч  төсөл дэх өөрчлөгдсөн “99 гишүүн”-ийг дэмжих болов уу. Хэрвээ өөрийнх нь саналыг эс хүлээж авбал төслөө татах эрх нь Ерөнхийлөгчид байгаа. Үүнээс гадна төсөлд тусгагдсан нутгийн өөрөө удирдах байгууллага,  шүүх эрх мэдэлтэй холбоотой зэрэг бусад саналуудыг эрх баригчид дэмжих эсэхээс асуудал хамаарна.

 

Хэдийгээр эрх баригчид Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд тодорхой шийдэлд хүрсэн ч талцал нь үргэлжилсээр байгаа. Тиймээс ирэх өдрүүдэд эрх баригчдын дотоод талцал, тэмцэл улам ширүүснэ гэж зарим ажиглагчид үзэж байна. Гэхдээ  эрх баригчдын талцлыг эрх ашиг л нэгтгэнэ. 

 

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Үндсэн хуулийн өөрчлөлтөд зарчмын чухал асуудлуудыг биш хэдэн гишүүний тоог нэмэгдүүлэхийг л чухал болгочих юм байна доо
2019-08-24
Ард түмний итгэсэн итгэлийг эвдрэлцлээр хариулах гэжүү
2019-08-23
Одоо байгаа нэрээ барж,нүүрээ түймэрдсэн Чойжоо,эрдэнэ,Хаян,Хорол,Эрдэнэбат гэх хүмүүс"НАМЫН НЭР НӨМӨР"т жагсаалт гэгчээр ,жагсаалаар орж ирэх юм биз дээ.Энэ зуны бороо,үерийн ус мэт хог шороо,хаягдал уут сав шиг асуулгагүй ирэх нь ээ.
2019-08-23
zochin:
Юү солиороод байгаа ухнанууд вэ? 76 гаа яая гэж байхад дахиад 23 авилгач чөдөр хоолны сав гарах нь Хувьсгал гээч юм нь хурдан болж ажлаа хийж улс орноо хөгжүшлэх юмсан
2019-08-23
Зочин:
Дахиад 23 авилгач, ЖДҮ-чин, луйварчин нэмэгдэх хэрэг үү? Монголын ард түмний тэвчээрийг шалгаж үзэж байгаа юм биз дээ. МАНАН-ийн новшнууд
2019-08-23