Зоригт нисгэгч нарын гэгээн дурсгалыг гэрэлт хөшөөнөө мөнхлөв
8-23

ИНЕГ-аас Дорнод аймгийн Халх гол сумын нутаг Баян цагааны нуруунд Халх голын дайны үед эрэлхэгээр тулалдсан агаарын зоригт нисгэгч нарт зориулсан гэрэлт хөшөө босголоо.

 

 

80 жилийн тэртээ Баян цагааны нуруунд цэрэг дайны түүхнээ хамгийн олон онгоц оролцсон агаарын байлдаан болсон хэмээн түүхчид үздэг. Тиймээс энэхүү газарт Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан хамгаалж, харийн түрэмгийлэгчдийн эсрэг дорнод хязгаарт 1936-1939 онуудад баатарлагаар тулалдсан Монгол-Зөвлөлтийн зоригт нисгэгч, офицер дайчдын дурсгалыг гэрэлт хөшөөнөө мөнхлөн босгож байгаа юм.

 

Нисэх хүчний агаарын зоригт шонхрууд, агаарын байлдааны талаар судалгаа хийсэн, ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга, нисгэгч, зохиолч Т.Батжаргал Халхын голын их ялалтын ойн өмнө агаарын зоригт шонхоруудад зориулсан хөшөө босгохоор санаачлан ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Цэргийн түүх судлалын төв зэрэг газруудаас зөвлөмжүүд авсны үндсэн дээр НХҮА-ны мэргэжилтэн К.Энхбаяраар зураг төслийг нь хийлгүүлсэн байна. ИНЕГ-ын Даргын зөвлөл асуудлыг дэмжиж, санхүүжилтийг шийдвэрлэж, “Боржин суварга” ХХК-д захиалан дөрвөн талдаа агаарын зоригт шонхоруудын байгуулсан гавьяаны талаар бичээс бүхий 3 метр өндөр боржин чулуун хөшөөг бүтээлгэсэн юм.

 

Гэрэлт хөшөөг санаачлагч, Ажлын хэсгийн ахлагч Т.Батжаргал хөшөөг нээж хэлсэн үгэндээ “Монгол ардын хувьсгалт цэргийн нисэх хүчин эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хил хязгаарыг хамгаалах удаа дараагийн байлдаанд байгаа боломжоо шавхан оролцож, төр, засаг, командлалаас өгсөн үүрэг даалгаварыг нэр төртэй биелүүлж ирсэн баатарлаг түүхийг үеийн үед санаж явах учиртай” гэдгийг онцлон хэллээ.

 

Халхын голын дайны талбарт буй түүхэн үйл явдалтай холбоотой 40 дэх хөшөө болон сүндэрлэсэн гэрэлт хөшөөний нээлтэд ИНЕГ-ын Ажлын хэсэг, Иргэний нисэхийн үйлдвэрчний эвлэлийн хороо болон Иргэний нисэхийн залуучуудын холбооны тойрон аяллын багийнхан, ШУА, Цэргийн түүхийн музей, Халх гол сумын удирдлага, нутгийн иргэдээс гадна ОХУ-ын Өвөр байгалийн Улсын их сургуулийн төлөөлөл оролцлоо.

Shuud.mn
Сонин хачин
Ард:
Энэ насгүй байх аа, баатар үүл очвол нураана даа, ялалтын хаалгыг нь нурааж болсон юм чинь тийм ээ зэ ...
2019-08-25
Хулгайч:
Мөнгөнөөс хумсласан хулгайч ! Жижигхэн юу хийчихсын
2019-08-24
БӨАБ:
хилийн багана шиг л юм харагдахын
2019-08-23
irgen:
oligtoihon syrtei hiih baijdee,,,,dendyy zeliisen gazar dendyy jijig um hiih gejdee
2019-08-23