"Улсын дугаар 2019" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ

img

 

Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн улсын дугаартай холбоотой нийтлэг илэрч байгаа зөрчлүүдийг арилгуулахаар "Улсын дугаар 2019" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.

 

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн улсын дугаарын зөрчилд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлжээ.

 

Тухайлбал: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын /тоо, үсэг нь арилж бүдгэрсэн, засварласан, буруу суурилуулсан, стандартын дагуу хэвлэгдээгүй гэх мэт/ зөрчлийг илрүүлэн газар дээр нь зөрчлийг арилгуулан, Зөрчлийн тухай хуулийн 14.7.11, 14.7.12, 14.7.13-д заасны дагуу арга хэмжээ тооцно. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өөрийн тээврийн хэрэгслийн улсын дугаарын ашиглалтанд хяналт тавин, замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг "Тээврийн цагдаагийн алба"-аас зөвлөж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochn:
Ulsiin dugaariin Too bolon Usgyyd ni hed heden uur shrifteer bichigdsen dugaaruud mash ih bn lee. Bas Too bolon Useg ni tom jijig hevlelttei bn. Yynd standart bn u? Yyniigee tsegtsleechee.
2019-08-23