Д.Тогтохсүрэн: Зөвшилцөл боломжийн түвшинд явагдаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд саналаа нэгтгэн, “УИХ-ын гишүүдийн тоог 99, бүрэн эрхийн хугацааг таван жил, сонгуулийг холимог тогтолцооогоор явуулах” шийдэлд хүрээд байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслөөс хэдэн саналыг нь дэмжиж байна вэ?
-49 саналаас 16 санал хөндөгдөөгүй. 33 саналыг дэмжиж хөндсөн. 16 саналаас 10 гаруй саналыг авсан. Ерөнхийлөгч намын гишүүнчлэлийн асуудлыг 50 мянга гэж оруулж ирсэн. Нам сахилга хариуцлагатай болоход чиглэсэн. Нам сахилгатай байж, төр хариуцлагатай болно. Тиймээс намын босгыг 14 мянгаар дэмжиж байна.
-АН-ын зөвлөлийн саналыг яагаад хүлээж аваагүй вэ?
-Д.Эрдэнэбат гишүүн ажлын хэсэгт байгаа. АН-ын тавьсан 25 саналаас 17 санал дэмжигдсэн. 8 санал одоо орно. Өрийн хязгаарт өөрчлөлт оруулах асуудал заавал Үндсэн хуульд тусгах шаардлагагүй гэж бодож байна.
-УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах санал дэмжигдсэн үү?
-Гишүүдийг эргүүлэн татах асуудлыг дэмжиж байгаа. УИХ-ын гишүүн хууль зөрчсөн ҮХЦ-ийн шийдвэр гарсан тохиолдолд чуулганаар хэлэлцүүлж, 3/2-ын саналаар чөлөөлөх саналыг дэмжсэн
.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг цаашид хэлэлцээд явах боломжтой гэж үзэж байна уу?
-Зөвшилцөл боломжийн түвшинд байгаа. АН, Ерөнхийлөгчийн саналыг авч байгаа. Өнөөдөр ажлын хэсэг, байнгын хороод хуралдвал даваа гаригаас чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ