УИХ-ын гишүүдийн тоог АН 108 байхыг дэмжиж , МАН 99 гэж “зөрөв”
2019-08-26

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар үргэлжилж байна. Уг хуулийн төсөлтэй холбоотой 90 гаруй зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байгаа юм.

 

Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр Ерөнхийлөгчийн төслийг хамтатган хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг 15 удаа хуралдаж, өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ойлголцолд хүрэв бололтой. Гэхдээ энэ нь “64-ийн бүдүүн бүлэг”  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд бүхэлдээ санал нэгдсэн гэсэн үг биш. Эсрэг байр суурьтай гишүүд фракц, бүлэглэлээрээ хуваагдсан хэвээр байгаа.

 

Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд  УИХ-ын гишүүдийн тоог 108, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалт тусгасан. Үүнээс эрх баригчид УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил байхыг дэмжиж, харин гишүүдийн тоог 99 байхаар сонгожээ. Харин сөрөг хүчин АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг бүхэлд нь дэмжиж байгаагаа илэрхийлсээр ирсэн. Тиймээс ч УИХ-ын гишүүдийн тоог 108 байх Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаагаа дахин илэрхийлж байна лээ. Харин Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан төслөө бүхэлд нь дэмжүүлнэ гэсэн улс төрийн шахалт хийж, гүрийж байгаа сурагтай.

 

Төрий байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар зарчмын зөрүүтэй санал хураалт явуулахад  “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс татах үндэслэл болно” гэж өөрчлөх Ажлын хэсэг болон АН-ын саналыг  гишүүдийн олонх дэмжсэн байнха. Мөн  ““Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа  Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болох бөгөөд ингэхдээ төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно” гэж АН-ын зөвлөлийн саналыг тусган өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

 

Түүнчлэн Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтттйн хүрээнд дэх зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалт явуулжээ.  Тухайлбал, “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүн байна” гэсэн дэмжигдсэн байна. Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн, “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг , нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд тойргийн  зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажилын төрлөөр данган байгуулж болно. Дагнасан  шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” гэж, мөн төслийн “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд  оролцсон гишүүдийн олонх  тус тус дэмжжээ.

 

Харин “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь төрийн нийтийн өмч мөн” гэсэн зарчмын зөрүүтэй саналд  МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр түр хойшлуулахаар болжээ.

 

Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо үргэлжлэн хуралдаж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж дуусгаснаар чуулганы хуралдаанд орох юм.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Бат:
Тоо нэмж асуудал шийдэхгүй 108-аас 99 нь арай бага юмдаа гэж ард түмэн хандаж байна чухамдаа энэ тоог ч мөн л өмчилж сонгуулийн суртачилгаа хийх л санаа байгаа болохоос монгол улсын тухай та нар бодоогүй
2019-08-27
Улам л олуулаа болж аваад л хуйвалдаад л идээд л...дэмжихгүй бна дэмжихгүй бна таалагдахгүй бна таалагдахгүй бна
2019-08-27
99 , 108 гэж өөсдийн суудлаа авч үлдэх гэсэн башир аргаа болио. Ард түмнээсээ асуу л даа. Та бүхнийг улс орныхоо төлөө нэг сэтгэлээр зүтгэ гэж сонгосон болохоос олон болж үрж гэж сонгоогүй биздээ.
2019-08-26
жалга довны сонгүүлийг болих хэрэгтэй САНАА: 1. аймаг, дүүргийг нэг том сонгуулийн тойрог болгох хэрэгтэй. /Жнь: наранхүү, Ми мэт нь 2-3 сумаасаа гардаг бол бүх сумаас гарч чадахгүй эээ. гарахын тулд аймгийнхаа бүх иргэдийг царайчлах болно/ 2. сонгогч үндсэн хаяг дээрээ сонгүүль өгдөг байх/Жнь: царцаа байхгүй болно/. 3. хар машин болон гараар давхар тоолох /Жнь ард түмэн хардлага байхгүй үнэн зөв болно/
2019-08-26
хуралд суух хүн байхгүй 20-30 хүн хууль батлаад байна гэх юм гайхаж байна эсвэл би юм ойлгохгүй байГАА юм болов уу. үндсэн үүргээ биелүүлэхгүй ажиллаа хийхгүй байгаа бол шууд татаад чаддаггаар нь хийлгэх хэрэгтэй юм санагдах юм. ирдэггүй гээд хүнийхээ тоог нэмээд байдаг зөв үү нэмсэн ч ирэхгүй шүү дээ
2019-08-26
Зочин:
Хэдэн ямаанд 60 ухан гэдэг билээ цөөн хүн амтай манай улсад тийм олон гишүүнээр яадаг байна хүн ам энэ байдлаар өсөхгүй дээ өсөх ч боломж байхгүй монголчуудын хувьд урдаас хужаа нарыг оруулж тоогоо зохиомлоор өсгөдөггүй юм бол
2019-08-26
Зочин:
Хэдэн луйварчид тоогоо нэмж ард түмнийг улам ядууруулж улсын жоохон хөрөнгө мөнгөнөөс ЦУСАЛЖ эрх ямба байнга эдэлж байх гэж байж ядаж зүсэн зүйлийн хогийн арга хэрэглэх гээд л байна аа даа
2019-08-26
харин ч цөөлөөд 50 болгох. Наранхүү мэтийн хуралдаа ч суудаггүй хоолны савуудаар яах юм.
2019-08-26
irgen:
ulsiin horongo l ih gargah shaltgaan ……. toog nemehiig esergyyzej baina !!!!!!!!!!!! chadvargui hoolnii savuudiig ard tymen tejeehgui shyy !!!!!!!!!!!!!
2019-08-26
irgen:
ulsiin horongo l ih gargah shaltgaan ……. toog nemehiig esergyyzej baina !!!!!!!!!!!! chadvargui hoolnii savuudiig ard tymen tejeehgui shyy !!!!!!!!!!!!!
2019-08-26
irgen:
dendyy olon gishyyd baihiin hereg baihgui 76 hangalttai….harinch ih baigaa, ajlaa hiihgui uls ornoo hogjyylj chadahgui ulsuud yamar shaltgaanaar too nemeed baiga um be
2019-08-26
ширхэгүүд:
энэ 2 намаас бол1ширхэгийг ч сонгохгүй
2019-08-26
Uyn nemeh ve
2019-08-26
www:
battulga mini yamar hor nairuulaal bgamde
2019-08-26
Зочин:
Оркуудаа гэж оркуудаас тэнэг санаа үйлдэл л гарна даа дээр нь хогийн зальтай
2019-08-26
zochin:
ene Battulgad yamar uzmerch buu ni 108 gedeg too ugchihvuu
2019-08-26
Nam bus irgen:
Mash zuv. Ene hedees heniig ni ch songoj bolohgui.
2019-08-26
Иргэн:
76-аас нэмбэл МАН ба АН-ы хулгайчуудаас 1-ийг ч сонгож болохгүй. 30 жил хуйвалдаж , идэж ууж улс орныг дампууруулсан амьтад одоо бас тоогоо нэмж ард олноо шулж мөлжих гэж байна.
2019-08-26
Nam bus irgen:
Mash zuv. Ene hedees heniig ni ch songoj bolohgui.
Иргэн:
Энэ ямар ухаантай юм бичсэн хүн бэ
2019-08-26
ЯМАР ЧТОХИОЛДОЛД 76 -ГААС ХЭТРҮҮЛЖ ОГТ БОЛОХГҮЙ, УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ ЯМАР БАЙГАА БИЛЭЭ, ТЭТГЭВРИЙН НАСЫГ НЭМЧИХЭЭД ӨӨРСДИЙНХӨӨ ОРОН ТООГ НЭМЭЭД БАЙВАЛ 2020 ОНЫ СОНГОЛТ БОЛ 180 ГРАДУС ЭРГЭНЭ ГЭДГИЙГ МАРТАЖ ОНГИРЧ БОЛОХГҮЙ ШҮҮ, БҮХ ЮМ ЦАГ ХУГАЦААТАЙ ШҮҮ
2019-08-26
Sarantuya:
Bagasgah hvselt ilgeej bn toon bh tudam idej bga hubalzuudiin mongo baga bn shvdee
2019-08-26
Sarantuya:
108 bolloo geed ard tvmen ulam yduurah bhdaa ulsiin horongo ideh luibarchid l toroh bhdaa 76 g yaj zailuulah be gej bodoj bn shv demshih hvsel algadaa
2019-08-26
Sarantuya:
Bagasgah hvselt ilgeej bn toon bh tudam idej bga hubalzuudiin mongo baga bn shvdee
Иргэн:
УИХ-н гишүүдийн тоог нэмэх нь дахиж сонгогдох шансгүй болсон хөгшчүүд болон чадваргүй хүиүүмийн л арга заль. Хамгийн нэн даруй хийх асуудал бол 2 танхимтай парламенттай болох?!?!?! Дээд танхимаа ёстой нөгөө жалга довноосоо 5-аас доошгүй жил амьдарсан хүнээ сонгох. Тэгэхгүй бол Элбэгдорж шиг Төв аймгийн Борнуурт очиж Яндаг ч өилүү өвгөнд ялагдчихаад Эрдэннтийн Хивсний үйлдвэрээс нэр дэвшэнд Эрдэнэтээс АИХ-д гхрсан шиг юм болно. Хэрэв тэр тойргоосоо хугацаанаасаа өмнө явбал дахин сонгууль явуулдаг байх ёстой ?!?! Дээд танхимаас Төсөв батлах. ЗГ, Ерөнхийлөгчийг соншох, томилох. Орон тооны бус тул зардал мөнгө багатай учир 1000 хүртэл хүнтэй баысан ч яадгийм?!?! Доод танхим нь цомхон, мэргэжлийн хүмүүс зөвхөн хууль батлаад л сууж байг?!?! Тийшээ очих гэж одоогийнх шиг хүн бүр үхэн хатан зүтгэхгүй
2019-08-26
Иргэн:
Энэ ямар ухаантай юм бичсэн хүн бэ
иргэн:
Ард түмэн 76-г багасгахыг хүсэж байна. МАНАН-ы авилгачид ч өөрсдийнхээ эрх мэдлээ ихэсгэх боломж гарч байгааг мэдрээд дуу дуугаа авалцан жинхэнэ багаа хуулж хаяж байна даа. Үнэн дүр төрх нь гарч ирж байна.
2019-08-26
Nam bus irgen:
76-n hulgaich jdu-chin gee yaya gej baihad 99, 108 ch geh shig. Ene teneguudiig yanaa ed narig songood baidag teneguudiig bas yanaa.
2019-08-26