“Мазаалайнууд” учраагаа 5:0-ээр хожив
2019-08-26

 

"Мазала" нэгдүгээр лигийн 12 дахь тойргийн тоглолт амралтын өдрүүдээр боллоо.

 

Дээд лигийн эрх авах боломжтой яваа "Улаанбаатарын Мазаалайнууд" энэ тойрогт “Хан-Уул” багт ямар ч боломж олголгүй, 5:0-ээр өрсөлдөгчөө буулган авсан юм. Эхний гоолыг Улмаар 53 дахь минутад Б.Есүхэй, 58 дахь минутад Б.Гарамбазар тоглолтын хоёрдахь гоолоо оруулж, 62 дахь минутад Л.Жавхлан 4:0 болгосон бол эцсийн цэгийг туршлагатай тоглогч Б.Гарьдмагнай 81 дэх минутад тавилаа.

 

 

 

Тус тэмцээнд тоглож буй Мазаалай клуб одоогоор 12 тоглолт хийснээс 7 хожиж, 2 тэнцэж, 3 хожигдож "Мазала 1-р лиг"-ийн III байранд бичигдэж байна. Нийт 18 тоглолт хийх бөгөөд эхний 12 тоглолтод 32 гоол эсрэг багийн хаалганд оруулж, 16 гоол өөрийн хаалганд алджээ. Дашрамд дурдахад Мазаалай клуб энэ улиралд шинэ хамтрагчид, шинэ өнгө төрхтэйгээр эргэн ирж буй.

 

 

Тус багийн ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол анхны паблишинг компани болох Nepko Publishing ажиллаж байна. Хамтран ажиллагчид:

 

Ногоон паспорт - Ногоон ирээдүйг бүтээх санаачилга Hero Entertainment

 

- Монголын тэргүүлэх контент үйлдвэрлэгч Avsar ундаа

 

- Туркийн номер нэг ундаа Blum брэнд

 

- Барилгын материалын дэлхийд тэргүүлэх брэнд Meters/bonwe брэнд

 

- Бэлэн хувцасны Азийн тэргүүлэх брэнд

 

Мөн Shuud.mn сайт мэдээллийн ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж буй юм.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин