М.Уранцэцэг ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ
2019-08-26

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн жүдогийн эх орон Японы нийслэлд эхэллээ.

 

/Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн медальтнууд: 1.Д.Билодид (Украин) 2.Ф.Тонаки (Япон) 3.М.Уранцэцэг (Монгол), Д.Красники (Косово)/

 

Тэмцээнд (Олон улсын жүдогийн холбоонд ирүүлсэн эцсийн мэдүүлгээр) 148 орны 839 жүдоч өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн барилдаан болж аваргуудаа тодруулав.

 

Эмэгтэйчүүдийн 48 кг-д 44 бөх зодоглосноос Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг Токиогийн дэвжээнд таван барилдаан хийж, дөрөвт нь цэвэр ялснаар ДАШТ-ээс гуравдахь медалиа зүүлээ. Ингэхдээ таван барилдаанд нийтдээ 7 минут 30 секундыг зарцуулан хамгийн богино хугацаа зарцуулан хүч үзжээ. Тэрээр 2013 онд алт, 2017 онд мөнгөн медалиар энгэрээ мялааж байжээ.

 

/Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн медальтнууд: 1.Л.Чхвимиани (Гүрж) 2.Ш.Лутфиллаев (Узбекистан) 3.Е.Сметов (Казахстан), Р.Нагаяма (Япон)/

 

Мөн Монгол Улсын гавьяат тамирчин Д.Амартүвшин эрэгтэйчүүдийн 60 кг-д (73 бөх барилдав), олон улсын хэмжээний мастер Г.Наранцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-д өрсөлдсөн боловч медалийн төлөө шалгарч чадаагүй юм.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
БАЯР ХҮРГЭЕ. Одоо энэ жүдо бөхийн холбоог өөрчлөх цаг нь оройтож дээ хөөрхий мөхлийн эрмэгрүү баяртай гэж хэлий.............................
2019-08-29