Буриад: Халхын гол-80 жилийн ойд зориулсан гэрэл зургийн цомог гаргажээ 
2019-08-26

Халхын голын байлдааны 80 жилийн ойд зориулсан гэрэл зургийн цомог Буриадад хэвлэгдсэн талаар Регнум мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Монгол судлал, буддизм судлал, төвөд судлалын хүрээлэнгийн хамт олон “Монгол улс тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд (1939-1945 он)” бүтээлийг гаргасан бөгөөд 1939 онд Зөвлөлт-Монголын цэргүүд япончуудыг ялсан нь Монгол улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн гол үйл явдал гэдгийг онцолсон байна. 


“Энэ үйл явдлын араас Монгол улс Аугаа их эх орны дайны үед Зөвлөлт Холбоот Улсад бүх талын туслалцаа үзүүлж, Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн шатанд оролцсон нь манай бүтээлд тусгагдсан” хэмээн Буриадын Боловсролын яам онцолжээ. 


Энэхүү бүтээл нь түүхчид төдийгүй Орос, Монголын найрамдал, хамтын ажиллагааг сонирхдог уншигчдад зориулагдан 500 хувь хэвлэгдсэн байна. 


“Бүтээлийг Улаан-Үд –Халх гол сум гэсэн маршрутаар “Эцэг өвгөдийн замаар” авто цуваа явах үеэр Монгол улсын албаны хүмүүст бэлэг болгон гардуулна ” хэмээн Буриадын боловсролдын шинжлэх ухааны орлогч сайд Валерий Поздняков мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин