Трамп Оросоос болж “Их долоо”-той  “муудалцжээ”
2019-08-26

Оросыг G7  клубт эргэн орох ёстой гэж үзсэн Дональд Трамп Биарриц дахь дээд хэмжээний уулзалтын үеэр Их долоогийн орнуудын тэргүүнүүдтэй маргасан гэж Британийн Guardian сонин мэдээллээ.


Эх сурвалжийн мэдээлснээр “Их долоо”-ийн орнуудын тэргүүнүүд Оросыг эргүүлэн оруулах талаарх АНУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжээгүйн улмаас хүчтэй маргаан үүссэн гэнэ. 


Японы Ерөнхий сайд энэ асуудлаар хөндлөнгийн байр суурьтай, Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте Трампын санаачилгыг дэмжсэн бол дээд хэмжээний уулзалтын бусад оролцогчид Оросыг эргүүлэн оруулахыг эрс эсэргүүцсэн байна. 


Ингэснээр “зөөлнөөр хэлэхэд нөхцөл байдал хурцадсан” хэмээн дипломат хүрээний эх сурвалж өгүүлжээ. 
Эх сурвалжийн өгүүлснээр, Иран, Сири, БНАСАУ-ын асуудлуудыг хэлэлцэхэд “Орос улс танхимд байх ёстой” гэж Трамп үзсэн байна. 


Эргэн сануулахад, 2020 онд АНУ-д болох “G7”дээд хэмжээний уулзалтанд Орос улсыг урих тухай Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны саналыг Трамп зөвшөөрсөн юм. Харин Путин G8 форматыг сэргээхийг ОХУ үгүйсгэхгүй байгаа ч энэ нь “гол зорилго биш” хэмээн мэдэгдэж байлаа. 


Энд дуулгахад, 2014 онд Украинд улс төрийн хямрал үүсч, улмаар Крымийн хойг Оросын бүрэлдэхүүнд нэгдснээс хойш олон улсын зүгээс ОХУ-ын эсрэг олон талт хориг арга хэмжээ тавьсны дээр дэлхийн тэргүүлэгч долоон орны уулзалтад Орос улсыг урихаа больсон юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
гангамөрөн:
тэнд орсон ч яалаа байсан ч яалаа. орос бол аугаа ч хүчирхэг ч гүрэн шүү дээ.
2019-08-26