Орхон багаас 500 орчим техник хэрэгслийг нүүлгэн шилжүүлээд байна
2019-08-26

Монгол улсын Засгийн газраас нэр бүхий компаниудын  тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллагын хамтарсан баг Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажиллаж байгаа.

 

Өнөөдрийн байдлаар тус ажлын хэсгийнхэн 216 экскаватор, 186 ковш, 42 алт угаагч усан буу, уул хийгээд модонд нуун далдалсан 26 техник хэрэгслийг илрүүлэн нүүлгэн шилжүүлээд байна. Мөн тухайн орон нутгийн харьяалалгүй 26 өрхийг нүүлгэн шилжүүлсэн бол бүртгэлгүй буюу хууль бусаар алт олборлохоор ирсэн 128 иргэн шалгагджээ.

 

Түүнчлэн хууль бусаар алт олборлогчид алт угаах зорилгоор хуримтлуулсан усыг дахин ашиглах, эрсдэл үүсэхээс сэргийлэн даланг сэтлэн усыг бага хэмжээгээр гадагшлуулах, нөхөн сэргээлт хийх ажлуудыг эхлүүлээд байна.

Эх сурвалж: МХЕГ

Shuud.mn
Сонин хачин
ДИВИЗ:
БАРАГ Л ТАНК ИХ БУУНЫ ДИВИЗИЙН ДАЙТАЙ НҮҮДЭЛ БОЛЖ ЭЭ. АЛДЫМ БАЙНА
2019-08-27
Оюу толгой 5 толгой 2 оо л аятайхаан аваад явчихад болсон болоогүй экологийн алуурчид монголд хэрэггүй эдний улсын эдийн засагт оруулж байгаа нэмэр гэж юу ч байхгүй шүү зөвхөн өөрсдөө л баяжина, олборлосон алт нь дандаа хар захаар дамжиж угаагддаг болохоор татвар энээ тр гэж бодохын ч хэрэггүй юм билээ
2019-08-27
Овоо доо. Түшээ гүн маань цэвэр тунгалаг урсах нь
2019-08-27
хил, хэл, мал, ус байхад Монгол улс оршин тогтноод л байна
2019-08-26
zochin:
Zuv
2019-08-26
Үнэн үг:
Амьдрах байгаль орчиныг бүхнээс дээгүүр тавьдаг, ялангуяа нүүдлийн соёл иргэншлийг хэдэн мянган жил тээж, байгаль дэлхийдээ ээлтэй амьдрахын жишээг үзүүлж ирсэн Монголчуудын хувьд газар дэлхийгээ там болгох нь тэвчишгүй зүйл , үүнтэй өршөөлгүй тэмцэх ёстой. Монголчууд бусад нөөц боломжоороо амьдарч сурах цаг болсон.
2019-08-26
Иргэн - уурхайчин:
Уул уурхайн нэрийг гутааж байгаа зүйл бол: 1. Нинжа 2. Алтны болон бусад шороон орд/мэдээж жижиг орд/ Эдгээрийг хоригломон хууль яаралтай гхргах хэрэгтэй
2019-08-26