1856 тн түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завджээ
2019-08-26

 

Монгол Улсын Засгийн газрын 62 тогтоолоор Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг энэ оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хориглосон. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг Нийслэлийн Мэргэжлийн “Агаарын чанарын хяналтын хэлтэс” хэрэгжүүлэн ажиллаж байна. 


Энэ ажлын хүрээнд өнөөдөр Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний хорооноос Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт авто тээврийн товчоод болоод нүүрс тээвэрлэн оруулж ирэх боломжтой замуудад ажиллах 4 явуулын ажлын байрыг хүлээлгэн өглөө. 


Ингэснээр товчоодод ажиллаж буй хяналтын ажилтнууд орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ажлын байраар хангагдаж, ажиллах нөхцөл боломж сайжирч байгаа юм. Нийслэлийн товчоодод 25 хяналтын ажилтнууд 24 цагийн хяналт шалгалтыг цагдаагийн байгууллагатай хамтран хийж байна. 


Нүүрс оруулж ирэхийг хориглосноос хойш 56 тээврийн хэрэгслээр 1856 тн түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завджээ.  Иргэд, аж ахуй нэгж байгууллагууд Улаанбаатар хот руу түүхий нүүрс тээвэрлэхээр завдсан тохиолдолд Агаарын тухай хууль болоод Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авагдах болохыг анхаарна уу.

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

Shuud.mn
Сонин хачин
zochin:
shahmal tulsh ni vnetei bas ilcheer nvvrsiig gvitsehgvi hangalttai nuuts baihgvi hetsvv bna utaagvi zuuhaa nemj ugsun deer yadaj tulsh baga orno 50 huviar bagasna
2019-08-27