ОХУ: Ойн түймрийн талбай дахин нэмэгджээ 
2019-08-26

Орост асч буй ойн түймрийн талбай 7,7 мянган га газраар нэмэгдэж 50,1 мянган га болсон талаар ТАСС мэдээллээ. Наймдугаар сарын 25-ны өглөөний байдлаар Оросын нутаг дэвсгэр дээр 109 ойн түймэр бүртгэгджээ. 


Харин бямба гаригийн байдлаар аврагчдын унтраасан талбайн хэмжээ 42,4 мянган ша шакао болсон байжээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр нийтдээ 675,8 мянган га талбай бүхий 59 ойн түймэр ажиглалтад байгаа бөгөөд эдгээр талбайд гал унтраах ажлыг “бүс нутгийн онц байдлаас сэргийлэх, устгах комиссын шийдвэрээр” зогсоожээ. 


Энд дуулгахад, 2019 он гарснаас хойш ойн түймрээс үүдэлтэй эдийн засгийн хохирол 7 тэрбум рубль болсон байна. Мөн ой хамгаалахад зарцуулах санхүүжилтийг нэмэхгүй бол ирэх жил ч их хэмжээний ойн түймэр нүүрлэнэ гэж экологчид анхааруулжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин