Бие бялдрын чийрэгжүүлтийн байр ирэх есдүгээр сард ашиглалтад орно
8-26

Увс аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойгоо угтаж алба хаагчид өөрсдийн санаачлагаар бүтээлч ажлуудыг өрнүүлэн ажиллаж байгаа юм.

 

Энэ хүрээнд алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрын өв тэгш хөгжлийг хангах зорилгоор “Бие бялдрын чийрэгжүүлтийн байр”-тай болохоор барилгын ажлыг эхлүүлээд байна.

 

 

Бие бялдрын чийрэгжүүлтийн байр ирэх есдүгээр сард ашиглалтад орох юм гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин