Их Британи: Онгоцонд шингэн зүйл тээвэрлэхийг хориглоно 
2019-08-26

Их Британийн Засгийн газар 2022 оны сүүл гэхэд бүхий л нисэх буудлуудыг 3D сканераар тоноглосноор онгоцонд шингэн зүйлс тээвэрлэхийг хориглох боломжтой болно гэж үзэж байгаа талаар ВВС мэдээллээ. 


Шинэ төхөөрөмжийг Лондонгийн Хитроу нисэх буудал дээр суурилуулсан бөгөөд энэ төхөөрөмж нь тээш доторх зүйлсэд нарийн үзлэг хийх, үзлэгийн үеэр дүрсийг эргүүлэх боломжтой аж. 


3D сканерууд аюулгүй байдлын түвшнийг дээшлүүлж, онгоцонд суулгахын өмнөх шалгалтын явцыг түргэвчилж, шингэн зүйл тээвэрлэж явах хязгаарлалтыг цуцлах боломж олгоно гэж Британийн эрх баригчид үзэж байгаа юм байна. 


Одоогоор зорчигчид 100 мл эзлэхүүнээс дээшгүй савлагаатай шингэнийг гар тээшиндээ авч явах эрхтэй байдаг. Шингэн зүйл 20см х 20см хэмжээтэй хуванцар, тунгалаг саванд савлагдсан байхын дээр нисэх буудлын аюулгүй албаны ажилтнуудад үзүүлэх ёстой юм. 


Энд дуулгахад, 2006 онд савтай ундаа гэж халхавчилсан тэсрэх бодис ашиглан алан хядах ажиллагаа явагдах гэж байсныг таслан зогсоосон талаар Британийн цагдаагийн газар мэдээлж байлаа. Үүний дараа гурван сарын хугацаанд онгоцонд шингэн зүйл тээвэрлэхийг бүрэн хориглож байгаад улмаар хязгаартай тээвэрлэх зөвшөөрөл олгож байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин