Д.Тогтохсүрэн: Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тусгах шаардлагагүй
2019-08-26

 

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-МАН-ын бүлгээр ямар асуудал хэлэлцсэн бэ?

 

-Манай бүлэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл дэх хоёр асуудал хэлэлцлээ. Байгалийн баялаг төрийн өмч байх уу нийтийн өмч байх уу гэдэг асуудлыг бүлэг хойшлуулсан байсан. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд "нийтийн өмч байна" гэж тогтсон. Нэр бүхий 61 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд "төрийн өмч байна" гэж оруулж ирсэн.  Ингээд бүлгийн хуралдаанаар "байгалийн баялаг төрийн, нийтийн өмч байна" гэсэн санал дэмжигдлээ. Шууд нийтийн өмч байна гэж заавал задгай байдалд орно.  

 

ШЕЗ-тэй холбоотой заалтыг мөн хэлэлцлээ. Шүүх яаж байгуулах, ШЕЗ ямар бүтэцтэй байх, Шүүгчийн сахилгын хороо ямар байх вэ гэсэн гурван заалттай байхаар тогтлоо.

 

-Төрийн, нийтийн гэж ангилах нь хуваагдмал ойлголт биш үү?

 

-Төрийн өмчийг дотор нь хоёр ангилна. Төрийн өөрийн өмч нь сандал ширээ зэрэг. Дараах нь байгалийн өмч. Тиймээс төрийн, нийтийн өмч гэж байгаа. 

 

-Сонгуулийн тогтолцоо дээр ямар байр суурьтай байна вэ, МАН?

 

-Манай нам тогтолцоон дээр тодорхой байр суурьтай байгаа. Иргэн хүн хүнийг сонгодог байх хэрэгтэй. Нам сонгохгүй гэсэн. Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд оруулах шаардлагагүй, ганцхан тоог л тусгах хэрэгтэй. 

 

Shuud.mn
Сонин хачин