БНСУ байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд байна 

img

БНАСАУ пуужин харваж байгаатай холбоотойгоор БНСУ-ын Зэвсэгт хүчин өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа тухай Өмнөд Солонгосын Үндэсний батлан хамгаалахын сайд Чон Гён Ду мэдэгдлээ. 


“Хойд Солонгос удаа дараа пуужин хөөргөж, Өмнөдийн эсрэг түрэмгий мэдэгдэл хийн, хурцадмал байдал үүсгэж байна. Өмнөд Солонгосын цэргийнхэн АНУ-ын цэргийн алба хаагчидтай хамтран байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд байгаагийн дээр Засгийн газрын дипломат хүчин чармайлтыг дэмжиж байгаа” хэмээн сайд онцолсон байна. 


Түүнчлэн тэрбээр харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг сэргээхэд хүчин чармайлт гаргахыг хөрш орнуудад хандан уриаллаа. 


“Зүүн Азид бат бэх энх тайвныг тогтоох, Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгохын тулд бусад орнуудтай хамтрах хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд Өмнөд Солонгос бүхий л хүчин чармайлтаа дайчилж байна” хэмээн Чон Гён Ду мэдэгдсэн байна. 


Энд дуулгахад, наймдугаар сарын 24-ний өдөр БНАСАУ Ким Жон Уны ажиглалтан дор дахин пуужин хөөргөсөн юм. Энэ пуужин Япон тэнгисийн зүгт 380 км зайд ниссэн гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдэгдсэн. Ийнхүү пуужин хөөргөсөн нь энэ онд Хойд Солонгосын хөөргөсөн 10 дахь пуужин байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
өөрөө өдөөн хатгаж хамтарсан сургуулалтаа болчихмоороо эсвэл бүр 3 уулуу нийлээд хамтын сургуулалтаа хиичихмээрээ..
2019-08-29
Зочин:
чанарын удирдлагын тогтолцоо iso 9001:2015 www.setsen.mn
2019-08-28
Зочин:
Нэгдчүүл маш олон хүн баярлах байхдаа.
2019-08-27