70 гаруй цэгт хямд үнээр хүнсний ногоо худалдаалж байна
2019-08-26

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хүнсний ногооны худалдаа, хадгалалтын бэлэн  байдалтай танилцлаа.  Нийслэлийн хэмжээнд нийт хүн амын хэрэгцээт төмс 54,6 мян,тн, хүнсний ногоо 118,3 мянган тонн хэрэгцээтэй гэсэн статистик тоон судалгаа байдаг. Улсын хэмжээнд төмс 100 хувь, хүнсний ногоо 56 хувийг хангаж, үлдэгдэл хувийг импортоор авдаг байна

 

Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотын 5 дүүргийн  25 цэгт хүнсний ногоо хямд үнээр худалдан борлуулах цэг ажиллуулж эхэлсэн байдаг. Эдгээрээс  таван цэг  нь 24х8 хэмжээтэй том асрууд  бөгөөд энэ цэгт 30-35 ногоочин борлуулалт хийх боломжтой байдаг юм. Мөн  20 чингэлэг бүхий худалдааны цэгээр  нийт  120 гаруй ногоочид борлуулалтаа хийдэг байжээ.  Нийслэлийн Засаг даргын 2016 оны  захирамжийн дагуу нэмэлтээр 43 цэгийг нэмж байгуулсан байна. Өнөөдрийн байдлаар  70 гаруй цэгээр 600 орчим ногоочид Улаанбаатар хотын хэрэглэгчдэд   эрт ургацын болон дундын ургацын ногоог зах зээлийн үнээс 200-500 төгрөгийн хямдралтайгаар худалдаалж байна. Жил бүр салбар яамнаас зохион байгуулдаг  Алтаннамар,  Намрын ногоон өдрүүд арга хэмжээгээр мөн орон нутгаас 350 гаруй ногоочид ирж эрт болон дундын ургацаа борлуулдаг. Өнгөрсөн жил Намрын ногоон өдрүүд арга хэмжээгээр орон нутгийн ногоочид   дөрвөн тэрбум төгрөгийн борлуулалт хийж байжээ.

 

 ХХААХҮ-ийн сайд хүнсний ногооны хадгалалтын томоохон зоорь бүхий “MTS агро”, “Дельта холдинг”, “Органик солюшн” зэрэг аж ахуй нэгжүүдийн зоорийн хүчин чадал, багтаамж, боломжийг үзэж танилцаж, цаашид ХХААХҮЯамны захиалгаар  НХХААГ хариуцан ажиллаж буй Улаанбаатар хотод төмс хүнсний ногоо худалдааны цогцолбор  ложистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

 

Улаанбаатар хотод төмс хүнсний ногоо худалдааны цогцолбор  ложистикийн төв ашиглалтад орсноор  16 мянган тонн хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнийг зориулалтын дагуу хадгалахаас гадна нийт 1000 хүний ажлын байр бий болох юм.  Хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн, жимс жимсгэний хадгалалт борлуулалтын үйл ажиллагаа нэг дор төвлөрсөн  байдлаар явагдаж эхэлбэл  чанар стандарт, худалдааны хяналт  сайжрахаас гадна зохиомлоор үнэ өсгөхөөс сэргийлж чадна гэж үзэж байгаа юм.  Энэхүү цогцолбор төвийг 2020 оны 6 сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

 

Хүнсний ногоог хямд үнээр борлуулж буй томоохон цэгүүд:

  • Баянзүрх дүүрэг 3-р хороо Скай худалдааны төвийн гаднах талбай
  • Чингэлтэй дүүрэг Барилгачдын талбай
  • Сонгинохайрхан дүүрэг 17-р хороо Цамбагаравын задгай талбай
  •  

Баянзүрх дүүрэг 3-р хороо Скай худалдааны төвийн гаднах талбайн хүнсний ногооны худалдааны үнэ ханш: /кг/төг-өөр/

Төмс 700

 

Байцаа 850

 

Шар, хүрэн манжин 2000-2500

 

Сонгино 1700-2000

 

Өргөст хэмх 3000-3500

 

Навчит ногоо 1500-2500

 

Тарвас 1500

 

Шар лууван 1700-1800

 

Цагаан мөөг багц-3500

 

Сармис сүлжээсээр 15000-18000

Эх сурвалж: ХХААХҮЯ

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Скай дэлгүүрийн ногооны зах ногоогоо үнэтэй борлуулж бгаа. Баянзүрх захын ногоо арай хямд.
2019-08-27