БНСУ-ын виз мэдүүлэхэд таван сая төгрөг байршуулдгийг хүчингүй болгоно
2019-08-26

Гэрэл зургийг MPA.mn

 

БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан өнгөрсөн долоо хоногт айлчилсан. Айлчлалын үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн жилүүдэд БНСУ-ын ЭСЯ-нд виз өгөх иргэдийн тоо нэмэгдсэн. Ингэхдээ визний хариу өгч 90 хоногийн хугацаа урт байна гэж иргэд шүүмжилдэг.  Айлчлалын үеэр уг асуудлыг хөндсөн байна.

 

БНСУ-ын Элчин сайдын яамнаас виз мэдүүлэх журамдаа өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, ЭСЯ-ны Консулын орон тоог хоёроор нэмэгджээ. Виз мэдүүлэхэд тавигддаг таван сая төгрөгийн барьцааг цуцлахаар болжээ. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнтүшиг  мэдээлэв. БНСУ-д зорчих визний журамд орсон өөрчлөлтөд:

 

-2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн боловч, виз мэдүүлэгчид ач холбогдол багатай гэж үзэж байгаа таван сая төгрөг байршуулах тогтолцоог хүчингүй болгож байна. Энэхүү таван сая төгрөг байршуулах нь монгол иргэдэд ихээхэн дарамт үзүүлж байсан. Үүний оронд сүүлийн 6 сарын дансны хуулгыг нотлох баримт болгоно.

 

-Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа гэрээт ажилчдын гэр бүлийнхэн аялалын ангиллын виз мэдүүлдэг байсан. Ингэхдээ мөн таван сая төгрөг байршуулдаг байсан. Таван сая төгрөг байршуулах заалт хүчингүй болж байгаа учир Солонгост ажиллаж байгаа хүн сүүлийн таван сард гэр бүлрүүгээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгыг харгалзана. Гэрээний хугацаа хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар дөхөж байгаа бол гэр бүлийн хүн нь  хууль бус оршин суух магадлалтай гэж үзэж байгаа. Тиймээс гэрээний хугацааг харгалзана.

 

-Визний хариуг шуурхай өгөхөд харгалзана. Тиймээс Хур мэдээллийн системийг нэвтрүүлэхээр ярилцаж байгаа юм байна.  Хэрвээ хууль бус үйлдэл гаргасан тохиолдолд:

 

-ЭСЯ-наас тогтоосон виз мэдүүлэх бүрдүүлэлтийн хяналтыг чангатгана.

 

-Хур мэдээллийн системийг буруугаар ашигласан тохиолдолд журамд өөрчлөлт оруулна.

 

-Виз мэдүүлэгч татгалзсан хариу авсан өдрөөс хойш 6 сарын дараа дахин хандаж болно.

 

Дээрх визний өөрчлөлтийн хэрэгжилт ирэх 10дугаар сараас мөрдөгдөх аж. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zail:
kkkk TV sonin e-net 3 n zuruud uur uur medeelel gargaad shaah yumaaa ard irgediig huurch baahan VIZ meduulj mungu bosgoh n dee yag oyutolgoi tawantolgoi noogdol ashig gj dans neej mungu bosgosn lugaa adil yum boloh n
2019-08-27
Санал:
"ХУР мэдээллийн санг буруугаар ашигласан тохиолдолд өөрчлөлт оруулна "гэх юм, тэр үед хамаг мэдээлэл алдагдсан байвал оройтох биш үү, ер нь аливаа улсад "хар хайрцаг"ны бодлого байх учиртай, зөв ашиглахыг шаардах бус,харин огт ашиглуулах ёсгүй мэдээлэл өгөх ёсгүй салбар байх нь зөв .жишээ нь зарим улс өөрийн зарим их дээд сургуульд/ бакалавр олгох /гадаадын иргэн сурахыг зөвшөөрдөггүй,жишээ нь анагаах эсхүл биолги,цөмийн энерги гэх мэт .энэ хар хайрцагны бодлоготой холбоотой гэж ойлогддог
2019-08-27
ene neg hudalch pacaan dandaa hudlaa shaanaa. Germand barigdsan har tamhinii heden lalruudin neriig zarl;ah bolomjgui geel hucaad baisan ter daruid ni interneted ali ujeenii tavican baisan. unen uruvdmuur arga barilaar ajilladag huurnuud shuu ene ga yaamnihan.
2019-08-27
Цэцэг:
Барьцаанд үлдээсэн 5сая төгрөгийг эргэлтэд оруулдаг байсан болов уу. Аль ч улсын ЭСЯ-нд ийм бүдүүлэг явдал байдаггүй биз дээ. Сайхан мэдээлэл сонсогдлоо. Уг нь бол төртэй, Гадаад яамтай улс орон шүү дээ
2019-08-26