УИХ-ын чуулган хуралдана
2019-08-27

УИХ-ын чуулган өнөөдөр 12:00 цагаас хуралдахаар товлосон. Чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх юм. 

 

Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, уг хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналаар санал асуулга явуулж, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэсэн юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин