Johnson & Johnson  572 сая долларын нөхөн төлбөр төлнө 
2019-08-27

Алдарт Johnson&Johnson компани шүүхийн шийдвэрээр 572 сая долларыг бүтээгдэхүүн хэрэглээд хохирсон хүмүүст нөхөн төлөхөөр болсон байна. 


Ройтерс агентлагийн мэдээлснээр олон мянган хүн “Жонсон”-ы өвчин намдаах эм хортой гэж  энэ компанийн эсрэг зарга үүсгэсэн бөгөөд Johnson&Johnson компани давж заалдана гэж мэдэгдэж байжээ.


Харин шүүхээс энэ компанийг өвчин намдаах бэлдмэлийн зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргахдаа шударга бус хандсан, хэрэглэсэн арга нь өвчтнүүдийг төөрөгдөлд оруулсан гэж үзсэн байна. Тодруулбал, Johnson&Johnson  компани өөрийн бүтээгдэхүүн болох хэт хүчтэй өвчин намдаах эм бэлдмэлийг эмч нар өвчтнүүддээ бичиж өгөхөд нөлөөлсөн бөгөөд эмэнд дасах байдал хэт нэмэгдсэн гэж шүүх дүгнэжээ. Эх сурвалжийн мэдээлснээр энэ компанийн өвчин намдаах эмийн тунг хэтрүүлсний улмаас нас баралт нэмэгдсэн бөгөөд гагцхүү Оклахомад гэхэд л 6000 хүн нас баржээ. 


Энэ муж компаниас анх 17 тэрбум ам.доллар нэхэмжилж байсан ч шүүхээс 572 сая ам.долларын нөхөн төлбөр төлөх ёстой гэсэн дүгнэлт гаргасан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин